Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд албан хэргийг хос бичгээр хөтлөх чадварыг заавал тусгах үүргийг Төрийн албаны зөвлөлөөс холбогдох байгууллагын ханд өгөв. Ингэхдээ үндэсний бичгээ сайн сурсан алба хаагчдад ур чадварын нэмэгдэл олгохоор болжээ.
Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оны нэгдүгээрсарын 1-нээс эхлэн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөхөөр болсон билээ. Үүний хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, төрийн албан хаагчдын үндэсний бичгээр албан хэрэг хөтлөх ур чадвар, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албан бичгийг хос бичгээр хөтлөх бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай 165 дугаар тогтоол гаргасан байна. Уг тогтоолд зааснаар байгууллага бүр албан хаагчдаа монгол бичгийн сургалтад заавал хамруулах шаардлагатай. Мөн “Монгол бичгийн цахим гарын авлага”-ыг таниулж, хэрэглээнд нэвтрүүлэх, төрийн албанхаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд монгол бичгээр хөтлөх ур чадварыг тусгана гэж заажээ.
Бэлтгэсэн У.Сүрэн