Монголд анхдагч шинжлэх ухааны тоглоомын талбайг “Garage team” болон “Дү дү” хүүхдийн музейн хамт олон “Ид шидийн орон” төвийн Улиастай дахь салбарт байгуулж, ашиглалтад орууллаа. Тус тоглоомын талбай болон шинжлэх ухааны танхимыг “Grand circle” кампанийн санхүүжилтээр хүүхдэд ээлтэй, биед сөрөг нөлөөгүй материалаар тохижуулжээ. “Garage team” болон “Дү дү” хүүхдийн музейн хамт олон тоглоомын талбай гэхээр гулсдаг, гүйдэг гэх хэвшмэл ойлголтыг халсан байна. Үүний оронд хүүхдүүд тоглоомоор дамжуулан суралцаж, аливаа зүйлсийг танин мэдэх боломжтой гэх уриалгыг олон нийтэд хүргэхээр зорьж буй гэнэ.
Шинжлэх ухааны тоглоомын талбайтай болохын давуу тал нь хүүхдүүд тоглоомоор дамжуулан шинжлэх ухаан сонирхож, асуудалд үндэслэлтэй, ул суурьтай хандахад суралцдаг гэнэ. Түүнчлэн тус тоглоомын талбайд “Ньютоны дүүжин”, “Долоон ноотны хоолой”, “Эвлүүлдэг хавтан”, “Төөрдөг байшин”, “Жинга”, “Шивнэдэг таваг” гэх зэрэгхүүхэд багачуудын сонирхлыг татах зүйл их бий аж. Тухайлбал, “Төөрдөг байшин” тоглоом нь хүүхэд багачуудын нүдэн баримжааг хөгжүүлж, физикийн таталцал, үрэлт, кинетик энерги, хөдөлгөөний тухай ойлголт өгч, асуудал шийдвэрлэх чадвар олгодгоороо онцлогтой. Харин “Шивнэдэг таваг” нь дууны долгионыг тусгаж алсад дамжуулах зориулалттай том, нумарсан гэх хоёр төрлийг тавгийг хэлдэг аж. Хүүхдүүд том тавгийн төв цэгт ярихад дууны долгион шулуун шугамаар нөгөө тавагт цугларснаар тэндзогсож буй хүндтодсонсогддог гэнэ. Ингэснээр хүүхэдсэтгэн бодох, асуудал шийдвэрлэх, биедаан хөгжих зэрэг чадварыг тоглоомын тусламжтай олж авах боломжтой юм байна. Мөн шинжлэх ухааны тоглоомын талбайг цаашид “Ид шидийн орон” төвийн орон нутаг дахь салбаруудад ч суурилуулах төлөвлөгөөтэйг “Дү дү” хүүхдийн музейн хамт олон онцоллоо.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн