Үндэсний номын сангийн төв байрны уншлага, үйлчилгээ энэ сарын 1-нээс зуны цагийн хуваарьт шилжсэн. Тэгвэл салбар номын сан буюу саяхан ашиглалтад оруулсан байр нь энэ сарын 15-наас зуны цагийн хуваарьт шилжжээ. Ингэснээр ажлын өдрүүдэд 09.00-17.00 цагт нээлттэй байна. Харин амралтын өдрүүдэд ажиллахгүй. Зуны цагийн хуваарьт шилжих хүртлээ даваагаас баасан гарагт 09.00-20.00, амралтын өдрүүдэд 09.00-17.00 цагт ажиллах нь. Зуны цагийн хуваарь есдүгээр сар хүртэл үргэлжилнэ.
Мөн нийслэлийн томоохон номын сангууд ч удахгүй зуны цагийн хуваарьт шилжих нь. Тухайлбал, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сан болон Хүүхдийн төв номын сан энэ сарын 16-наас зуны цагийн хуваарьт шилжих аж. Ингэснээр амралтын өдрүүдэд ажиллахгүй. Ажлын өдрүүдэд 09.00-18.00 цагт уншигчдаа хүлээн авах юм.
Бэлтгэсэн А.Үүл