ХЭҮК: Нэгнээ тагнаж, чагнасан зүйл байхгүй
Цахим орчинд “ХЭҮК-ын гишүүд нэгнээ тагнасан, чагнасан. Улмаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэрэг нь илэрч Захиргааны хэргийн шүүхэд очлоо” гэх мэдээллийг нэр бүхий иргэд түгээсэн. Энэ нь ямар ч үндэслэлгүй, ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
2024-12-05
Монголоос Япон руу экспортлох барааны гарал үүслийн гэрчилгээг цахимаар олгох нь
Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол, Япон Улс хоорондын хэлэлцээрийн хүрээнд хоёр орны холбогдох байгууллагууд гадаад худалдааны эргэлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, импортын гаалийн тарифыг бууруулах, бичиг баримт бүрдүүлэлтийг хялбаршуулах чиглэлээр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, бизнес эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсон, зохих шатны газруудтай хамтран ажиллаж буй билээ. Үүний хүрээнд Монголоос Япон руу экспортолж байгаа бараа бүтээгдэхүүнд олгох гарал үүслийн гэрчилгээг цахимжуулахаар болжээ.
2024-12-05
Хотын даргын хожимдсон гоншигнол түлшний үнийг нэмэх зорилготой юу
Түлшний үнэ нэмэх нь цаг хугацааны асуудал бололтой. Яг одоо төр засгийн түвшинд төрийн өмчит компаниудын реформ, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, үнэ чөлөөлөх талаар хамгийн их ярьж буй ч бодит байдалд эсрэгээрээ, цахилгаан, дулаан, түлшнээс эхлээд суурь хэрэглээний үнийг нэмж, иргэдийн ахуй амьжиргааг дордуулахаас ер хэтрэхгүй байна.Н.МИШЭЭЛ
2024-12-05
Английг эзэгнэж буй египет “фараон”
“Ливерпуль” багийн лидер М.Салах энэ улирлыг тун одтой эхлүүлээд байна. Английн Премьер лигийн сүүлийн тойрогт “Манчестер сити”-г 2:0-ээр хожиход тэрбээр нэг гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгснөөр эл гайхалтай формоо үргэлжлүүлэв. Египет тоглогч багийнхаа хоёр гоолд оролцсоноор “Ливерпуль” итгэл төгс ялалт байгуулах, улмаар лигийг есөн онооны илүүтэй тэргүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Хэрэв энэ тоглолтод “Ливерпуль” ялагдсан бол араас нэхэгч багаасаа зургаан онооны зөрүүтэй болох байсан юм.
2024-12-04
Элсэлтийн шалгалтад оролцогчдод сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна
Энэ оны хоёр дахь буюу өвлийн элсэлтийн шалгалт маргааш орон даяар эхэлнэ. Тус шалгалтад оролцогчдод зориулан сэтгэл зүйн зөвлөгөөг Боловсролын үнэлгээний төвийнхөн өгч байна. Шалгуулагчид мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авах бол дээрх төвийн фэйсбүүк хуудасны чатаар холбогдох боломжтой. Эсвэл 70119498 дугаарын утас руу 08.30-17.30 цагийн хооронд залган зөвлөгөө авч болох нь.
2024-12-04
Төв талбай, Үндэсний соёл, амралтын хүрээлэнд сүлд мод засжээ
Арванхоёрдугаар сар айлчилж, 2025 он гарахад 27 хоног үлдлээ. Шинэ жилийн баярын хамгийн гайхамшигтай, бас хүн бүрийн хүсэн хүлээдэг зүйлсийн нэгт сүлд мод зүй ёсоор багтдаг. Иймд албан байгууллага, айл өрхүүд хэдийн модоо засаж, гоёл чимэглэлээ зүүгээд эхэлжээ. Тухайлбал, нийслэлчүүд шинэ оноо угтаж төв талбайдаа сүлд мод засдаг уламжлалтай.
2024-12-04
Б.Мөнхбат: 207 дугаар байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг энэ долоо хоногт зарлана
2024 оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн. Уг байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн уг захирамжаар 207 дугаар байрыг буулгаж шинээр барих юм. Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатаас тодрууллаа.
2024-12-04
Суудлын автомашины импорт 72.4, ачааных 41.1 хувиар өсжээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн ерөнхий газраас автомашины импорт, нүүрсний экспорттой холбоотой энэ оны статистик мэдээллийг танилцуулав. Манай улс 2024 оны эхний 11 сард суудлын 115 667, ачааны 26 801 автомашин импортолсон нь аль аль нь өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн дүн аж. Хилээр оруулж ирсэн суудлын машины тоо өнгөрсөн жилийнхээс 72.4, ачааных 41.1 хувиар өсжээ.
2024-12-04
“Дэлхийн өв болсон газраа сүйдлэхийн оронд Бургастайн боомтыг хөгжүүл”
Говийн их дархан цаазат газрыг устган, Нарансэвстэйн боомт нээж, уул уурхайн зам тавихыг эсэргүүцэн Говь-Алтай, Баянхонгор аймгийн зарим сумын Нутгийн зөвлөл, “Хавтгай, мазаалай, их говио аваръя” төрийн бус байгууллагынхан болон иргэдийн төлөөлөл өчигдөр мэдээлэл өглөө. Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ, Алтай, Баянхонгорын Шинэжинст, Баян-Өндөр сумын иргэд хамтран “Хавтгай, мазаалай, их говио аваръя” төрийн бус байгууллагыг байгуулжээ.
2024-12-04
Сайжруулсан түлшний үнийг ирэх оноос нэмэх нь
Улаанбаатар хотын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг сайжруулсан түлшээр хангадаг “Тавантолгой түлш” компанийн менежментийг нийслэлд шилжүүлээд буй билээ. Үүнтэй холбоотойгоор тус компанийн менежментийг хэрхэн шинэчлэхээ хотын дарга Х.Нямбаатар саяхан нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулсан байна.
2024-12-04