Сурагчдыг 35 минутын унтлагын цагтай болгожээ
Америк, Солонгос, Хятад зэрэг өндөр хөгжилтэй орнуудад ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, сурагчдын өсөлт, хөгжлийг дэмжих зорилгоор аж ахуйн нэгж, сургалтын байгууллагуудад унтлагын цаг хөтөлбөр хэрэгжүүлдэг жишиг цөөнгүй гэнэ. Тус сургууль олон улсад сайн туршлага болж буй эл санаачилгыг өнгөрсөн хавраас туршиж, 15 минут байсан унтлагын цагаа энэ намраас 20 минутаар сунгажээ. “Күнз” сургуулийн удирдлага “Унтаахай” төслийг орон даяар хэрэгжүүлэх нь олон талаар ач холбогдолтойг дурдаад, туршлагаасаа хуваалцахад бэлэн гэдгээ илэрхийлэв.
2023-09-08
Монголд өвлийн спортын ордон барина
Монгол Улсын сайд, Олимп биеийн тамир спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Бүгд найрамдах Чех улсаас Монгол улсад суугаа элчин сайд Ян Вытопилтой яг одоо уулзаж байна.
2023-09-08
Залуу офицеруудын чуулга уулзалт болно
Тус чуулганыг угтан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд олон бүтээлч ажлыг өрнүүлж, “Шилдэг залуу офицер шалгаруулах уралдаан”-ыг зарлан шилдгүүдээ тодруулсан юм. Эл уралдаан, тэмцээнд оролцох шилдэг залуу офицеруудыг шалгаруулах тэмцээнийг байгууллага бүр урьдчилан зохион байгуулж, шилдэг найман оролцогчоо шалгаруулсан онцлогтой.
2023-09-08
5, 6 дугаар ангийнханд “Pearson English” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
“Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг өнгөрсөн зургаан сарын хугацаанд туршилтаар 38 сургуульд хэрэгжүүлсэн. Туршилтаас өмнө сурагчдаас авсан гарааны үнэлгээгээр англи хэлний түвшин 29 хувьтай байсан бол хавар төгсөхөд 47 хувьд хүрч 20 орчим хувийн ахиц гарсан юм.
2023-09-08
Жуулчдыг хуурч унаандаа суулгадаг таксичдаас сэрэмжлүүлэв
Тус жолооч япон жуулчныг “Новотел” зочид буудалд авчирсныхаа дараа тосох ёстой хүн нь биш гэдгээ хэлж, таксины төлбөрт 150 мянган төгрөг нэхэмжилжээ. Ингээд зогсохгүй “Цагдаа дуудна” хэмээн жуулчныг сүрдүүлж, айлгасан байна. Энэ үед зочид буудлын угтах үйлчилгээний ажилтан хэргийн учрыг олж, жуулчинд тусалжээ. Таксины төлбөрийг хамгийн багаар тооцуулан 80 мянган төгрөг өгүүлсэн аж. Яг ийм хэрэг өмнө нь гурван удаа болсныг зочид буудлын ажилтнууд хэлжээ. Тус үйл явдалтай холбогдуулан дээрх компаниас сэрэмжлүүлэг түгээлээ. Үйлчлүүлэх гэж буй байгууллага, хүнийхээ мэдээллийг нягталж, ажлын үнэмлэх, логог нь шалгаж хэвшихийг жуулчдад сануулав.
2023-09-08
Амлалтдаа хүрэхийн тулд талууд үр дүнтэй ажиллах шаардлагатайг онцоллоо
Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулганыг ЭЗХЯ, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар хамтран өчигдөр зохион байгууллаа. Уг чуулганы зорилгыг “Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх тэргүүлэх чиглэлээ энэ сарын 18-19-нд Нью-Йоркт болох НҮБ-ын дээд түвшний уулзалтад танилцуулахад бэлтгэх” хэмээн тодорхойлжээ. Монгол Улсын хөгжлийн бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид тэргүүтэй төр, хувийн хэвшлийн олон байгууллагын төлөөллийг тус чуулганд оролцуулсан бөгөөд НҮБ-ын дээд түвшний уулзалтад танилцуулах төслийн эргэн тойронд санал солилцсон юм.
2023-09-08
Буянт-Ухаа спорт цогцолборыг удахгүй ашиглалт оруулна
Биеийн тамир, спортын олон улсын тэмцээн, баяр ёслол, соёл урлагийн арга хэмжээ, хурал зөвлөгөөн, үзэсгэлэн зохион байгуулах зорилго бүхий Буянт-Ухаа спортын цогцолборыг БНХАУ-ын Засгийн газрын 21 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдаж 2010 оны 12 дугаар сард Монгол улсын Засгийн газарт шилжүүлсэн боловч тухайн үед тус ордныг Улсын комисс албан ёсоор хүлээн авалгүй 10 гаруй жил ашиглаж ирсэн байна. Энэ хугацаанд ордны чанар ихээхэн муудаж агааржуулалт, дулаан болон усны хангамж нь элэгдэлд орсон учир манай талаас БНХАУ-ын Худалдааны яамд хандаж ордны засвар шинэчлэл хийх хүсэлт тавьсан. Хятадын тал хүсэлтийг хүлээн авч 2022 оны 02-р сараас дахин 30 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэн гадна дотор иж бүрэн засвар, барилгын дэд бүтцийг шинэчлэх ажлыг гүйцэтгэв.
2023-09-08
СЭМҮТ: Эмч, мэргэжилтнүүдийг сургагч багшаар бэлтгэж байна
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Монгол Улсад анхан шатны болон эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээний түвшинд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдэд "Сэтгэц, мэдрэл болон донтолтын нэн шаардлагатай тусламж үйлчилгээ" сэдэвт сургалтыг энэ сарын 5-8-нд Баянгол дүүргийн ЭМТ-д зохион байгуулж байна.
2023-09-08