2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Таван толгой түлш ХХК-иуд хамтран 100,000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөснөөс 48 агуулахад 90,000 тонн түлшний нөөцийг бүрдүүлсэн.
Агуулахад нөөцөлсөн сайжруулсан шахмал түлшийг стандартын дагуу хадгалсан эсэх, агуулахад сайжруулсан шахмал түлшний дүүргэлтийн байдалд тогтмол хяналт шалгалтыг хийж байна.