Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийн хамт өчигдөр Говьсүмбэр аймагт ажиллалаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Дэд сайд С.Зулпхар дагалдан "Шивээ овоо" нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр дэд сайд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны даргын хувиар ажилчдын аюулгүй байдал эрүүл ахуйн нөхцөл байдлыг тодруулсан.
"Шивээ овоо" нүүрсний уурхайн хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журмыг бүрэн ханган ажиллаж байгаагаа танилцуулсан.
Мөн Ерөнхий сайд аймгийн иргэдтэй уулзан “Шинэ сэргэлт” илтгэл танилцуулж, иргэдийн санал сэтгэгдлийг сонссон.
Нийгмийн даатгалын шинэчлэл, шинээр батлагдсан багц хууль, тэтгэврийн нэмэгдэл тооцох аргачлал, цалин хөлсний бодлого, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах болон хүүхэд харах үйлчилгээний талаар иргэдийн асуусан асуултад дэд сайд С.Зулпхар тодорхой хариулт тайлбар өглөө.