Англи, хятад хэлний тусгай хөтөлбөртэй ерөнхий боловсролын “Күнз” сургууль сурагчдыг өдөрт35 минут нойрсуулж амраах “Унтаахай” төсөл хэрэгжүүлж байна. Америк, Солонгос, Хятад зэрэг өндөр хөгжилтэй орнуудад ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, сурагчдын өсөлт, хөгжлийг дэмжих зорилгоор аж ахуйн нэгж, сургалтын байгууллагуудад унтлагын цаг хөтөлбөр хэрэгжүүлдэг жишиг цөөнгүй гэнэ. Тус сургууль олон улсад сайн туршлага болж буй эл санаачилгыг өнгөрсөн хавраас туршиж, 15 минут байсан унтлагын цагаа энэ намраас 20 минутаар сунгажээ. “Күнз” сургуулийн удирдлага “Унтаахай” төслийг орон даяар хэрэгжүүлэх нь олон талаар ач холбогдолтойг дурдаад, туршлагаасаа хуваалцахад бэлэн гэдгээ илэрхийлэв.
Бэлтгэсэн: Н.Ган