Монгол Улсын сайд, Олимп биеийн тамир спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Бүгд найрамдах Чех улсаас Монгол улсад суугаа элчин сайд Ян Вытопилтой яг одоо уулзаж байна.
Уулзалтын эхлэлд,
- Монгол Чехийн засгийн газар хоорондын хамтын ажиллагааны 7 дугаар хуралдаанаар Монголд битүү дээвэртэй өвлийн спортын ордон байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг БНЧУ-ын “Хөгжлийн сан”-ийн тусламжтайгаар хийлгэх боломжийг эрэлхийлэв.
- Тус үндэсний хорооноос манай улсын нийтийн биеийн тамирын салбарын хөгжлийг чухалчлан үзэж идэвхитэй хөдөлгөөн хийж буй иргэдийн тоо хэмжээ, цар хүрээ, хэлбэр оролцоог нэмэгдүүлэх зорилгоор эрхзүйн шинэчлэлийг санаачлах ажил яригдав
- Спортын анагаах ухаан, хооллолт, арга хэмжээний зохион байгуулалт зэрэг чиглэлээр Чех улсын томоохон их сургуулиудтай хамтран ажиллах талаар ярилцаж асуудлыг нааштайгаар шийдэх тал дээр ихээхэн анхаарна гэдгээ зочин тал илэрхийлэв.
-Мөн худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Чехийн засгийн газар хоорондын наймдугаар хуралдааныг 2023 оны 11 дүгннр сарын 1,2-ны өдрүүдэд “Улаанбаатар” хотод зохион байгуулахаар Чехийн талтай тохиролцлоо.