Азийн хөгжлийн банкнаас дэмжлэг хүслээ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин, тус банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Эдуард Фабе нарыг хүлээн авч уулзлаа.
2023-10-31
Олон улсын шалгалтын дүнг ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлнэ
Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 09:00 цагаас эхлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийн 18:00 цагийн хооронд https://www.eec.mn/ цахим хаягаар хүлээн авна.
2023-10-30
Мексикийн их, дээд сургуулиудад Монгол оюутнуудыг сургах талаар ярилцлаа
2017 онд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Боловсролын салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах, улмаар уг хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, Мексикийн их дээд сургуулиудад Монгол оюутнуудыг хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, эрчим хүчний чиглэлээр сургахад хамтран ажиллах талаар ярилцлаа. Мөн Монгол, Мексик судлалыг харилцан хөгжүүлэх, хоёр орны судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг эхлүүлэх тал дээр санал нэгдэв.
2023-10-29
Тэгш хамран сургах боловсролын талаар багш нарт мэдлэг мэдээлэл олголоо
2023-2024 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд тэгш хамран сургах боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 16 аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын тэгш хамран сургах боловсрол, сургуулийн өмнөх боловсрол хариуцсан 30 гаруй мэргэжилтнүүдэд Улаанбаатар хотноо “Харилцан суралцъя, хамтран ажиллая” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.
2023-10-28
Байгаль орчны эрх зүй, танин мэдэхүйн танхимыг тохижуулжээ
Ингэснээр экологич, мэргэжилтнүүд хууль бус антай холбоотой мэдлэг, ойлголт олгох “Амьд үлдээгээч” өртөөчилсөн сургалтыг үр дүнтэй зохион байгуулах, хэрэглэгдэхүүн, үзүүлэн таниулах материал бүхий шинэ танхимтай болов. Танхимын гол хэсэгт “Хууль ба миний орчин” сэдэвт хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, түүний хор уршгаас сэргийлэх арга замыг таниулах самбар, “Эрх зүйн тухай энгийнээр” цуврал контентыг видео, зураг хэлбэрээр үзэх дэлгэц байршуулжээ. Мөн Монгол Улсад нэн ховор, ховор амьтан, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай суурь мэдлэг, ойлголт өгөх зорилготой модон болон товгор үзүүлэн, зураг, бичвэр зэргийг сургалтад ашиглахаар бэлдсэн байна.
2023-10-27
Төв аймагт соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 45 бий
Чингис хаан хийгээд олон үеийн монголчуудын сүслэн дээдэлж ирсэн Бурхан Халдун уулын өвөрт, Хэрлэн мөрний эхэнд орших, байгалийн үзэсгэлэнт нутгаараа “Төв аймгийн Швейцарь хэмээн алдаршсан Мөнгөнморьт суманд “Соёлын сэргэлт-2023” аяныг амжилттай хэрэгжүүллээ.
2023-10-26
Сурагчдын I улирлын амралт ирэх сарын 6-наас эхэлнэ
Сурагчдын I улирлын амралт ирэх сарын 6-наас эхэлнэ. Өөрөөр хэлбэл, сурагчид энэ долоо хоногийг дуустал хичээллээд ирэх даваа гарагаас амрах нь. Хичээлийн жилийн бүтцийг боловсрол, шинжлэх ухааны сайд 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар шинэчлэн баталсан.
2023-10-26
Инженер, техникийн мэргэжилтэн бэлтгүүлэх сонирхлоо Оросын талд илэрхийлэв
Дэд комиссын хуралдааны үеэр Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн хэлсэн үгэндээ инженер, техникийн чиглэлээр өндөр мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол Улс Оросын Холбооны Улстай хамтарсан судалгааны төслийг 2001 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нийт 330 төслийг 600 сая төгрөгийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлсэн талаар хэлж, хамтарсан төслүүдийн тодорхой үр дүнгийн талаар танилцуулсан.
2023-10-26
Бэлтгэл бүлгийн багш нарыг цахимаар сургаж байна
Сургуульд элсэн суралцах хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга зүйг тэд цахим хэлбэрээр судлан, өдөр тутмын сургалт, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх аж. Хүүхдүүдийг сургуульд элсэн суралцахад нь бэлтгэх зорилгоор дээрх яамнаас санаачлан “Миний анхны сурах бичиг” дасгал ажлын ном гаргажээ. Боловсролын салбарын эрдэмтдийн судалгааны ажлын үр дүн болон өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан уг номыг боловсруулсан гэнэ. Мөн бэлтгэл бүлгийн хүүхдийг сургах багшид дэмжлэг үзүүлэх, сургалтын арга зүйн хувилбаруудыг багтаасан “Багшийн хөтөч” зөвлөмж гаргаад байгаа аж. Эдгээр ном, зөвлөмжийн дагуу бэлтгэл бүлгийн багш нарт цахим сургалт явуулж байгаа юм.
2023-10-25
Сэтгүүл зүйн шүүмжийн VII уралдааныг зарлав
Сэтгүүл зүй, хэл шинжлэл, утга зохиол, урлаг судлалын чиглэлийн багш, судлаач, сонирхогчид үүнд оролцох боломжтой. Ингэхдээ 2019 оноос хойш гарсан сэтгүүл зүйн бүтээлүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, мэргэжлийн түвшинд судалж шинжилсэн шүүмж бичих шаардлагатай аж. Түүнчлэн эрдэм шинжилгээний хэл найруулгаар бичсэн, судалгаа шинжилгээний тодорхой аргачлал ашигласан байх шаардлагыг зохион байгуулагчид тавьжээ. Судлаачдын бүтээлийг ирэх арванхоёрдугаар сарын 1-ний 17.00 цаг хүртэл msuac.sbma@gmail.com цахим хаягаар хүлээн авах нь. Судлаач CV-гээ шүүмжийн хамт илгээх ёстой юм байна.
2023-10-24
Аутизмтай хүүхдийг тэгш хамруулан сургаж буй багш нарыг дэмжих нь
Монголын аутизмын холбоо, Боловсролын ерөнхий газар хамтран “Аутизмтай сурагчийг боловсролд тэгш хамруулан сургаж буй багшийг дэмжин туслах нь” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Уг төсөлд есөн сургууль хамруулах бөгөөд тэдгээрийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлээд буй юм байна. Төслийг ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн нэг сар гаруйн хугацаанд хэрэгжүүлэх нь. Үүний хүрээнд АНУ-ын “Фулбрайт” хөтөлбөрийн мэргэжилтэн багш Монголд ирж, сонгогдсон сургуулиудын багш нарыг ажлын байранд нь чадавхжуулах гэнэ. Төсөлд хамрагдах сургуулиудын хүсэлтийг өдгөө Боловсролын ерөнхий газраас авч байгаа аж. Ингэхдээ дүүрэг бүрээс зөвхөн нэг сургуулийг сонгох юм байна. Хамгийн гол нь тухайн сургууль аутизмтай хүүхдийг тэгш хамруулан сургадаг байх ёстой.
2023-10-24
Үйлчилгээний төв, бууз, баншны кафед хүртэл цэцэрлэг нээжээ
Тус цэцэрлэг 18 бүлэгтэй, 350 хүүхдийн хүчин чадалтай. Гэсэн ч өдгөө 700 гаруй хүүхэд хамрагддаг гэнэ. Хажуу хаалганд нь “Fame аrena” нэртэй тоглоомын газар байв. Цэцэрлэгийн эрхлэгч нь “Манай түрээсийн байрны гол асуудал нь энэ юм даа. Хааяа залуучууд тамхи татаад, бөөгнөрөөд зогсдог болохоор хүүхдүүд, дүү нартаа үлгэр дуурайлгүй харагддаг” гэж шүүмжлэв. Харин байрны доторх тохижилтыг цэцэрлэгийн зориулалтаар зассаныг хэлж байлаа. Уг байр нь том, жижиг 10 гаруй өрөөтэй аж. Үүдэнд жижүүр нь тарж буй хүүхдүүдийн эцэг, эхээр бүртгэлийн хоёр дэвтэрт тэмдэглэл хийлгэж байв. Үүнд эцэг, эх нь хүүхдээ ирж авсан, эсэхийг тэмдэглэдэг хэмээн тайлбарласан.
2023-10-24
Номын үзэсгэлэнтэй яруу найргийн наадам боллоо
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Болор цомын эзэн, Яруу найрагч Тоомойн Очирхүүгийн нэрэмжит “Ирээдүй Алтай” оюутан залуучуудын холбооноос “УРАМ ХАЙРЛА-3” яруу найргийн наадам болон Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй бие даасан, хамтран оролцсон бүтээлүүдээр нь номын үзэсгэлэн гаргаж толилууллаа.
2023-10-23
“Олон улсын робот контест-2023” тэмцээнд анх удаа оролцлоо
Тус тэмцээн нь ирээдүйн үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан роботын шинэ технологийг хөгжүүлэх, бизнесийн шинэ загваруудыг нээн илрүүлэх, үнэлэх зорилготой аж. Энэ үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутнууд робот ашиглан, 10 төрлийн 44 сэдвийн хүрээнд өрсөлджээ. “Олон улсын робот контест” нь БНСУ-ын томоохон тэмцээнүүдийн нэг бөгөөд тус улсын Худалдаа, үйлдвэрлэлийн яамнаас санаачилж, Роботын үйлдвэрлэлийг дэмжигч агентлаг, Робот үйлдвэрлэгчдийн холбооноос зохион байгуулдаг аж.
2023-10-23
Иргэний боловсролын хичээлийн агуулга хүний эрхийг зөрчиж байна
Тухайлбал, сурах бичгийн зураг дүрслэлийн 70 хувь нь эрэгтэй, үлдсэн 30 хувь нь эмэгтэй дүр байжээ. Ингэхдээ эрэгтэй хүнийг баатар, хаан, компанийн захирал гэх мэтээр дүрсэлсэн аж. Харин эмэгтэйчүүдийг хадам ээж, ээж, эгч зэргээр дүрсэлжээ. Энэ бүхнээс үзэхэд өдгөө ашиглаж буй сурах бичгийн агуулга нь охидын өөртөө итгэх итгэлийг бууруулахаар шинжтэй гэж судлаачид үзсэн байна.
2023-10-23
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийг эхлүүлэв
Уг шалгалтыг жилд хоёр удаа авдаг болсноор өмнө нь хамрагдсан хүүхдүүд оноогоо ахиулах, эсвэл дахин их, дээд сургуульд суралцах боломж бүрдэж буйг дээрх байгууллагынхан тодотгосон. Шалгалтад оролцогчид eyesh.eec.mn цахим хуудсанд нэвтрэн бүртгүүлнэ. Ингэхдээ шалгалт өгөх газраа сонгох эрхтэй юм байна. Нэг оролцогч хоёр болон түүнээс олон хичээлээр шалгалт өгөх боломжтой. Хураамжийн хувьд өнгөрсөн хаврын адил хичээл тус бүрийнх5800 төгрөг байх нь. Ташрамд дурдахад, өнгөрсөн өвлийн элсэлтийн шалгалтад оролцохоор 5326 төгсөгч бүртгүүлж байв. Тэдний 75 хувь нь Улаанбаатар, бусад нь орон нутагт шалгалт өгсөн юм.
2023-10-20