Энэ хичээлийн жилийн аймаг, дүүргийн түвшний олимпиадыг зохион байгуулж дууссан байна. Нийт 11 хичээлээр 57 692 суралцагч, 2500 гаруй багш оюун ухаан, ур чадвараа дайчлан өрсөлдсөнөөс дараагийн шатны буюу улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 орчим сурагч оролцох эрхтэй болжээ. Тэд хувийн бэлтгэлээ хангаж буй бөгөөд улсын олимпиадыг хуваарийн дагуу ирэх дөрөвдүгээр сарын 1-нд зохион байгуулах юм.
Ташрамд дуулгахад, аймаг, дүүргийн түвшний олимпиадад оролцсон сурагчдын хамгийн олон буюу 17 002 нь монгол хэл, 10 866 нь физик, 10 399 нь математикийн хичээлээр шалгуулсан байна. Харин түүх болон нийгмийн хичээлийн олимпиадад хамгийн цөөн буюу 1400 орчим хүүхэд өрсөлджээ.
Ч.Болор