Тусгаар тогтнолын ордонд эхэлсэн шатрын 20 хүртэлх насныхны залуучуудын УАШТ-д эмэгтэй, эрэгтэйчүүдийн ангилалд 188 шилдэг тоглогч оролцож байна. Өнөөдөр аваргуудаа шалгаруулах тус тэмцээний VI өргийн дараах байдлаар эмэгтэйчүүдээс “Хан-Алтай” клубийн тамирчин Э.Хүслэн 5.5, эрэгтэйчүүдээс “Босоо ноён”-ыхноос Б.Алдар зургаан оноотой, нэг ч хожигдолгүй хошуучилж байна. Эмэгтэйчүүдээс хагас онооны зөрүүтэй Б.Мөнгөнзул, Э.Эмүжин, Х.Баясгалан, З.Нарансолонго, эрэгтэйчүүдийн ангилалд нэг онооны зөрүүтэй Г.Амартүвшин, С.Чингүүн, Г.Сүхбат, Б.Оргилон, Г.Чулуунбаатар, С.Төгөлдөр, Б.Билгүүн нар тэргүүлэгчдийн араас нэхэж буй. Шийдвэрлэх сүүлийн долоо, найм, ес дэх өргийн тоглолтын дараа аваргууд тодрох нь.