Буйр, Өгий, Доод цагаан нуурын уугуул загасны төрөл, зүйл цөөрчээ
Харин Өгий нуурын нөөцийг 80.6 тонн гэж тооцсон аж. Загас агнуулахдаа нийт нөөцийн 15-20 хувиас хэтрүүлэхгүй байх нь зохистой хэмээн дүгнэсэн аж. Эдгээр нуур органик бохирдолд их хэмжээгээр өртсөнөөс уугуул загасны төрөл, зүйл хумигдаж, заримынх нь өсөлт, амьдрах хувь эрс нэмэгдсэн нь гидрохимийн судалгааны үр дүнд тодорхой болжээ. Загасны нөөц багасахад хууль бус агнуур, хог хаягдал, малын нөлөө, ус ашиглалт, газар тариаланд ашиглаж буй бордоо зэргээс үүдэлтэй бохирдол зонхилон нөлөөлж байна гэж судлаачид дүгнэв.
2023-06-22
163 тахь, 1200 хулан бүртгэв
Мөн “Ирээдүйн судлаач-2023” хөтөлбөрийн хүрээнд “Олон улсын тахь групп” нийгэмлэгийн мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг Тахь усны баян бүрд, Халзан бүргэдэй, Ёлхон зэрэг газарт аялуулж, хээрийн судалгаа, дадлагад хамруулсан байна.
2023-06-21
Дундговь аймаг Жуулчны мэдээллийн төвтэй болжээ
Монголд ирэх жуулчны тоо өсөхийн хэрээр говийн бүсэд аялагч олширч байгаа учраас нутаг орныхоо байгаль, цаг уурын онцлог, аяллын гол маршрут, дурсгалт газар, зочлох үйлчилгээний байгууллагуудтай холбоотой мэдээлэл, зөвлөгөөг нэг дороос хүргэх нь зүйтэй гэж үзсэн аж.
2023-06-21
Хөнөөлт шавжийн тархалт, голомтын судалгаа хийж байна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын мэргэжилтнүүд Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийнхантай хамтран хөнөөлт шавжийн тархалт, голомтын судалгаа хийж байна. Үүнд үндэслэн шавж устгал зохион байгуулах аж.
2023-06-20
"Борхүү"-г байгальд нь тавьжээ
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүл 2020 оны хавар тавдугаар сард осгосон бугын элийг тэжээн өсгөж, Борхүү хэмээн нэрлэжээ.
2023-06-19
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бууна
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023-06-19
Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчимд үйл ажиллагаа явуулж буй газруудыг шалгав
Салбарын Улсын ерөнхий байцаагчийн баталсан 2023 оны 01/20 дугаартай удирдамжийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд 2023 оны зургадугаар сарын 12-ны өдрөөс БОАЖЯ -ны салбарын хяналтын газар, Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргааны хамтарсан ажлын хэсэг хяналт шалгалт хийж байна.
2023-06-16
Таван жилд 525 000 жарамгай нутагшуулжээ
Судлаачид 2023 онд лабораторийн орчинд зориудын аргаар өсгөн үржүүлсэн жарамгайнхаа эх сүргийг Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын мэргэжилтнүүдтэй хамтран Орхон голоос барьсан бөгөөд түрсийг нь авсны дараа усанд буцаан тавьжээ. Энэ жилийн загас үржүүлгийн туршилт, судалгаанд МУИС-ийн Ховд аймаг дахь салбар болон МУБИС-ийн оюутнуудыг хамруулан, дадлагажуулж буйгаараа онцлог аж.
2023-06-16
20 хүрэхгүй минут үргэлжилсэн аадрын улмаас Эрдэнэсантын зам үерт автаж, 428 бог хорогджээ
Зам урсаж, эвдэрсэн зүйл байхгүй. Эрдэнэсант сум дахь 24 мянган га тариалангийн талбайгаас 1060 га нь энэ үеэр мөндөрт цохиулсан. Үүний 70 орчим хувь нь эргэн сэргэхээргүй хэмжээнд сүйдсэн гэсэн урьдчилсан дүгнэлт гаргаад байна. Аадрын үеэр хоёр айлын гэр нурж, 600 гаруй бог үерт урссанаас 428 нь хорогджээ. Үерийн улмаас учирсан хохирлыг эцэслэн тогтоох, замын хажуу хэсэгт хуримтлагдсан лаг, шавар цэвэрлэх, хорогдсон малыг устгах ажлыг орон нутгийн холбогдох байгууллагынхан хийж байна” гэсэн юм.
2023-06-15
Ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт энэ сарын 10-нд ой, хээрийн түймэр гарсныг орон нутгийн иргэд, холбогдох байгууллагынхан шуурхай арга хэмжээ авсны дүнд богино хугацаанд цурамд оруулж, аюулыг хязгаарлажээ. Тухайн үед шуурхай ажиллаагүй бол их хэмжээний ойн сан галд өртөж, хохирол амсах байсныг тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн онцлов.
2023-06-13
“Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган”-ыг хоёрдахь удаагаа зохион байгуулах гэж байна. Чуулганы үеэр “Тогтвортой санхүүгийн долоо хоног-2023 (ТоС долоо хоног)” олон улсын манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг 2023 оны 06 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд болно.
2023-06-13