Хур бороо ховор, салхи шуурга их, хуурайшилт өндөр буйтай холбогдуулан цаг уур, байгаль орчны байгууллагууд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхааруулав. Хуурайшилт өндөр үед хөрсөн дээр хэт халах төдийд гал гарах эрсдэл нэмэгддэг учир аялал зугаалгаар явж буй хүмүүс, ногоон бүсэд зорчигчдыг сонор сэрэмжтэй, болгоомжтой байхыг санууллаа. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт энэ сарын 10-нд ой, хээрийн түймэр гарсныг орон нутгийн иргэд, холбогдох байгууллагынхан шуурхай арга хэмжээ авсны дүнд богино хугацаанд цурамд оруулж, аюулыг хязгаарлажээ. Тухайн үед шуурхай ажиллаагүй бол их хэмжээний ойн сан галд өртөж, хохирол амсах байсныг тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн онцлов.
Бэлтгэсэн: Н.Мишээл