Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүл 2020 оны хавар тавдугаар сард осгосон бугын элийг тэжээн өсгөж, Борхүү хэмээн нэрлэжээ.
Борхүү нэртэй бугыг өнгөрсөн оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгаас нийслэлд авчрах шийдвэр гаргасан. Тодорхой хэлбэл, Хустайн байгалийн цогцолборт газраас авчирсан 2-3 насны дөрвөн бугын хамт Богдхан ууланд нутагшуулан тавихаар болсон. Уг ажлыг 2023 оны зургадугаар сарын 18-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, "Мөнгөн эгшиг" ХХК-тай хамтран, амжилттай зохион байгууллаа.
Тус буга энэ жил гурван нас хүрсэн бөгөөд мэргэжлийн байгууллагын зөвлөмжөөр амьтны үр төл гурван нас хүрэхэд өөрийгөө зэрлэг амьтан болон хүний хөл хөдөлгөөнөөс хамгаалах идэш тэжээлээ олж идэх чадвар тогтдог гэж үздэг байна.