Ховд аймгийн Булган сумын бүх өрх мод тарьжээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, мөн жимсний аж ахуйг хөгжүүлэх зорилгоор дээрх сумд сүүлийн хоёр жилд 230 000 орчим мод суулгасан. Ингэснээр сумын төвдөө 1730, хөдөө 970 өрхтэй Булганы айл бүр 85 мод тарьсан гэсэн үг болохыг ЗДТГ-ынх нь байгаль орчны мэргэжилтэн Э.Мягмар дурдлаа. Дээрх сумын тариаланчид бэсрэг алим, чавга, арнитка тарьдгаараа улсдаа танигдсан бөгөөд жимсний 70 000 орчим мод тарьсан нь орон нутгийн хэмжээнд хамгийн өндөр дүн болсон аж. Түүнчлэн бургас, улиас, шар хуайс, тэхийн шээг зэрэг 10 гаруй төрлийн модыг тарьц, суулгацаар ургуулсан юм байна. Ташрамд дурдахад, одоогоор Ховдын Булганд жимсний 12 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 300 өрх жимс тарьдаг агаад өнгөрсөн намар нийт 60 орчим тонн ургац хураажээ.