Салбарын Улсын ерөнхий байцаагчийн баталсан 2023 оны 01/20 дугаартай удирдамжийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд 2023 оны зургадугаар сарын 12-ны өдрөөс БОАЖЯ -ны салбарын хяналтын газар, Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргааны хамтарсан ажлын хэсэг хяналт шалгалт хийж байна.
Илэрсэн зөрчлийн талаар:
Хяналт шалгалтад 42 иргэн, аж ахуйн нэгж хамрагдсанаас давхардсан тоогоор дараах зөрчил илрэв.
•Газрын хэмжээг зөвшөөрөлгүй хэтрүүлэн ашигласан 7,
•Зөвшөөрөлгүйгээр газар ашигласан 12, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй-5,
•Ус ашиглах дүгнэлт зөвшөөрөлгүй -5,
•Хаягдал усны дүгнэлт гаргуулаагүй-5,
•Ойн болон усан сангийн хамгаалалтын бүстэй давхцалтай -25 зөрчил илрүүллээ. Илэрсэн зөрчилд хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна.
Хяналт шалгалтын явцад
•Газар ашиглах тусгай зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуй нэгжийн газар ашиглалтын байдалд хяналт, хэмжилт хийх;
•Илүү талбай хашаалсан зөрчлийг газар дээр нь арилгуулах, мэдэгдэл хүргүүлэх;
•Мал амьтны нүүдэл шилжилт хөдөлгөөнд саад учруулсан хашаа хайсыг буулгуулж, орц гарц гаргуулах;
•Цэвэршүүлэх байгууламжийн хаягдал уснаас дээж авч шинжилгээнд хамруулах;
Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт, Нүхэн жорлон угаадасны нүх стандартын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.