Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын мэргэжилтнүүд Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийнхантай хамтран хөнөөлт шавжийн тархалт, голомтын судалгаа хийж байна. Үүнд үндэслэн шавж устгал зохион байгуулах аж. Одоогоор Тариалан сумд 2000, Түнэл, Алаг-Эрдэнэ, Хатгалд тус бүр 1000 га-г Якобсоны төөлүүрч, шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэйн тархалтыг тогтоож, микробиологийн аргаар устгал хийх талбайг тодорхойлоод буй гэнэ. Ташрамд дурдахад, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тус аймгийн ЗДТГ-аас санаачилсан “Ногоон суварга босгоё” аяны хүрээнд “Аму-Од”, “Бум-Мөнх”, “Сантын өвөр”, “Алтан галзуу”, “Уран хад” зэрэг ойн мэргэжлийн компани есөн га талбайг ойжуулахаар болжээ.