БОАЖЯ, Ойн газар, “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг” төрийн бус байгууллага, “Рио тинто Монгол” ХХК-ийн хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл ой” төслөөс ойн мэргэжлийн байгууллагуудад үүргийн 120 шүршигч багаж өгчээ. Итали улсын “Cifarelli” брэндийн тус багаж нь биологийн бэлдмэлийг хэт бага эзлэхүүнтэй дусал үүсгэн тоосруулдаг, орчин үеийн, өндөр хүчин чадалтай технологи юм байна. Олон улсад шалгарсан арга, шилдэг техник, технологи ашиглан ойн хөнөөлт шавж устгах ажил зохион байгуулахаа төсөл хэрэгжүүлэгчид онцолсон. Тэгвэл үүний хүрээнд хэрэгжүүлсэн анхны ажил нь ойн мэргэжлийн байгууллагуудыг шинэ багажаар хангах байв.