Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргааныхан хариуцсан нутаг дэвсгэртээ төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх явцдаа Тахь ус, Хонь ус, Тавантолгой, Шал хар, Гүн тамга, Ширийн ус, Хөндлөнгийн өвөр, Халтрын толгой зэрэг газарт мониторингийн судалгаа хийж, 136 тахь, 1200 хулан бүртгэжээ. Мөн “Ирээдүйн судлаач-2023” хөтөлбөрийн хүрээнд “Олон улсын тахь групп” нийгэмлэгийн мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг Тахь усны баян бүрд, Халзан бүргэдэй, Ёлхон зэрэг газарт аялуулж, хээрийн судалгаа, дадлагад хамруулсан байна.