Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Г.Эрчиссаран Уур амьсгалын өөрчлөлтийн залуусын хуралд эх орноо төлөөлж байна

"НҮБ-ын Залуу төлөөлөгч-Байгаль орчны манлайлал 2023" хөтөлбөрийн шилдэг оролцогч Г.Эрчиссаран Дубай хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн залуучуудын 18 дугаар бага хуралд эх орноо төлөөлөн оролцож байна.
2023-11-29

Архангай аймаг өвлийн аялал жуулчлалыг дэмжих нэгдсэн арга хэмжээ зохион байгуулна 

Булганыхан нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор “Нэг жуулчин, нэг хонь” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Орон нутагт нь өвөл ирсэн гадаадын жуулчин бүрт нэг хонь өгөхөд бэлэн гэдгээ зарлаад буй. Тэгвэл архангайнхан ирэх онд хэрэгжүүлэхээр хэлэлцэж байгаа “Нэг жуулчин, нэг ямаа” хөтөлбөрийнхөө төлөвлөгөөг БОАЖЯ-ны удирдлагуудад танилцуулж, энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. 
2023-11-29

Арванхоёрдугаар сарын эхээр цасан шуурга шуурч, хүйтэрнэ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх арванхоёрдугаар сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас баруун аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орно.
2023-11-29

 Хөвсгөлд хөшөө цогцолбор дутаагүй 

Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудыг харсан ч, Хөвсгөл нуурын эрэг дагуу 30-хан км авто зам тавих гэж сүүлийн гурван жил гаруйн хугацаанд мунгинаж байгаагаас үзэхэд ч энэ санаачилга бүтэлтэй үр дүн дагуулах, эсэх нь тун эргэлзээтэй. Тэр тусмаа нуурын эрэгдэх байгалийн хад бүхий өвөрмөц тогтоцтой газарт барилга, байгууламж барьсан туршлага бидэнд үгүй билээ. 
2023-11-29

Нутгийн зүүн хэсгээр хүйтэн жавар үлээж, явган шуурна

2023 оны арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
2023-11-28

Байгаль хамгаалагчдын цалин 3,5 дахин нэмэгдэж, 4 улирлын хувцастай болжээ

Монгол Улсын өргөн уудам нутагт үүрэг гүйцэтгэж буй 1000 орчим байгаль хамгаалагчийн төлөөлөл Төрийн ордонд хоёр дах удаагаа чууллаа. Энэ удаагийн чуулган 21 аймаг, нийслэлийн 500 орчим байгаль хамгаалагчдыг нэгтгэн ололт амжилтаа хэлэлцэн, салбарын бодлого, хөгжлийг тодорхойлж байгаагаараа онцлогтой.
2023-11-27

Байгаль хамгаалагчид чуулж, хөгжлөө тодорхойлж байна

Байгаль хамгаалагчид чуулж, хөгжлөө тодорхойлж байна. Тодруулбал, БОАЖ-ын сайдын санаачилгаар 2022 оны гуравдугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан “Бид байгаль хамгаалагчид” үндэсний анхдугаар чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэх, цаашдын хөгжлийн зорилтыг тодорхойлохоор 1000 орчим байгаль хамгаалагчийн төлөөлөл хоёр дах удаагаа чуулж байна.
2023-11-25

"Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлагын баримт бичиг"-ийн гарын авлагыг боловсрууллаа

Онцгой байдлын ерөнхий газраас бүх шатны төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд, орон нутгийн удирдлага болон оролцогч талууд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ ашиглахад зориулж холбогдох хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгээс түүвэрлэн "Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлагын баримт бичиг"-ийн гарын авлагыг эмхэтгэн боловсрууллаа.
2023-11-25

Ихэнх нутгаар цас орж, шуурахыг анхааруулж байна

Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0.0-9.0 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Зүүнговьд 9.0мм, Хяргас, Тэс, Баруунтуруун сумдын нутгаар 8.0-8.4 мм, Увсын Малчин, Хөвсгөлийн Цагаан-Уул 7.0мм, Увсын Сагил, Тэс, Төв аймгийн Баянчандмань 5.0мм, бусад нутгаар 0.0-5.0 мм цас орсон байна.
2023-11-25

Баруун аймгуудаар цас үргэлжлэн орно

Цаг агаарын аюулт үзэгдэл үүссэнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар Сүхбаатар аймагт ажиллалаа. Ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө. Мөн малчин айл, өрхүүдийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцжээ.
2023-11-24

Орхон гол 15-35 см зузаан мөстжээ

Гол мөрний мөсний үзэгдлийн тоймыг гаргажээ
2023-11-23

Цасан шуурганд төөрсөн 294 иргэнийг эсэн мэнд олжээ

Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймагт цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон нийт 55 иргэнээс 10.00 цагийн байдлаар 41 иргэнийг эсэн мэнд оллоо.
2023-11-23

Б.Бат-Эрдэнэ: Сайд тушаал гаргаагүй байхад авлига авч, гэрчилгээ олгосон байна

“Үнэлгээ, мониторинг ба үр дүнгийн шинжилгээ” сэдвийн хүрээнд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон харьяа газруудын удирдах албан тушаалтан, албан хаагчдад сургалт зохион байгуулжээ. Тус яамны Бодлогын баримт бичгийн хэрэгжилт 2022 оны жилийн эцсийн байдлаар 73,9 хувьтай, Байгууллагын нээлттэй байдлын үзүүлэлт 73,1 хувь, Яамдын ерөнхий үнэлгээгээр 73,85 хувьтай гарсан байна.
2023-11-23

Арван аймгийн 22 суманд зудын нөхцөл бүрджээ

Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Увсын Тэс, Давст, Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Ховдын Алтай, Булган, Үенч, Говь-Алтайн Баян-Уул, Завханы Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Могод, Гурванбулаг, Төв аймгийн Эрдэнэсант, Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Дорноговийн Дэлгэрэх, Иххэт, Хэнтийн Оргил, Галшар сум цас ихтэй байна.
2023-11-23

Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй шуурна

2023 оны арваннэгдүгээр сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
2023-11-23

Б.АРМИ: Аргаль, янгир гэрийн үүдээр л бэлчдэг байлаа

-Би энэ нутагтаа 20 жил мал малласан малчин хүн. Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс болж экологид ихээхэн өөрчлөлт гарч байгааг хараад сэтгэл өвдөж, Аргаль, янгир хамгаалах сан байгуулж байв. Түүгээрээ дамжуулж байгаль орчноо хамгаалж ирсэн. Мөн Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааг анх байгуулахад нь байгаль хамгаалагчаар ажилд орсон. Намайг хүүхэд ахуй байхад аргаль, янгир, хулан зээр гэрийн үүдээр малтай адил бэлчиж явдаг байлаа. Харамсалтай нь, сүүлийн 15 жилд зэрлэг амьтан илт цөөрсөн. Уул уурхайн нөлөөгөөр амьтад дайжиж, ховордсон. 
2023-11-22

Э.СЭРЖМЯДАГ: Тост, Тосон бумбын нурууг байгалийн цогцолборт газар болгох 

Байгаль хамгаалагчдын үндэсний чуулган маргааш болно. 500 гаруй байгаль хамгаалагч уг чуулганд оролцож, мэдээлэл, туршлагаа солилцох юм байна. Үүнтэй холбогдуулан Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны дарга Э.Сэржмядагтай ярилцлаа. 
2023-11-22

Булган аймаг “Нэг жуулчин, нэг хонь” санаачилгыг дэмжив 

Тодруулбал, өвлийн улиралд Монголд ирсэн гадаадын иргэн бүрт нэг хонь үрчлүүлэх, бэлэглэх замаар жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн. Тэгвэл Булган аймаг эл санаачилгыг дэмжиж, нутагт нь ирсэн жуулчдад олгохоор эхний ээлжид 100 мянган хонь бэлэн болгосноо зарлалаа.
2023-11-22