Онцгой байдлын ерөнхий газраас бүх шатны төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд, орон нутгийн удирдлага болон оролцогч талууд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ ашиглахад зориулж холбогдох хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгээс түүвэрлэн "Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлагын баримт бичиг"-ийн гарын авлагыг эмхэтгэн боловсрууллаа.
Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлагын баримт бичигт гамшгаас хамгаалах үйл ажиллагааны үе шат тус бүрд хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд оролцогч талуудын гүйцэтгэх чиг үүрэг, баримтлах эрх зүйн зохицуулалтын талаарх ойлголт, мэдээллийг цогц байдлаар тусгах зарчмыг баримталжээ.
Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлагын баримт бичгийг ашиглах албан тушаалтан, хувь хүн хэвлэж олшруулах, түүнчлэн холбогдох эрх зүйн зохицуулалтын жагсаалтад холбоосыг байршуулсанаар уг хууль тогтоомж, дүрэм журам, стандартын эх хувьтай танилцаж үйл ажиллагаандаа ашиглах боломжтой.
Цаашид энэхүү гарын авлагын бүтэц, агуулгыг гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, зохицуулалт, оролцогч талуудын чиг үүрэг, эрх зүйн баримт бичигт өөрчлөлт орох үед болон илүү сайжруулах зорилгоор шинэчлэн боловсруулах юм байна.