“Үнэлгээ, мониторинг ба үр дүнгийн шинжилгээ” сэдвийн хүрээнд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон харьяа газруудын удирдах албан тушаалтан, албан хаагчдад сургалт зохион байгуулжээ. Тус яамны Бодлогын баримт бичгийн хэрэгжилт 2022 оны жилийн эцсийн байдлаар 73,9 хувьтай, Байгууллагын нээлттэй байдлын үзүүлэлт 73,1 хувь, Яамдын ерөнхий үнэлгээгээр 73,85 хувьтай гарсан байна.
Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Сайд тушаал гаргаагүй байхад гэрчилгээ олгосон байна. Ийм нөхцөл байдлыг таслан зогсоож, авлигаас ангид байж, шударга байдлыг бий болгохын тулд цахимжуулах, авлигын бүх процессыг илрүүлэх шаардлага бий болоод байна. БОАЖЯ нь Засгийн газрын 16 яамаас ганцаараа АТГ-ын комиссарыг сайдын дэргэд хоёр дахь жилдээ ажиллуулж байхад л авлига гарсаар л байна” гэв.