Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймагт цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон нийт 55 иргэнээс 10.00 цагийн байдлаар 41 иргэнийг эсэн мэнд оллоо.
Дээрх аймгийн 9 суманд дахин 14 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Ингэснээр цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон 308 иргэнээс 294 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө