Байгаль хамгаалагчид чуулж, хөгжлөө тодорхойлж байна. Тодруулбал, БОАЖ-ын сайдын санаачилгаар 2022 оны гуравдугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан “Бид байгаль хамгаалагчид” үндэсний анхдугаар чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэх, цаашдын хөгжлийн зорилтыг тодорхойлохоор 1000 орчим байгаль хамгаалагчийн төлөөлөл хоёр дах удаагаа чуулж байна. Энэ удаагийн чуулган “Бид эх дэлхийн байгаль хамгаалагч” уриатай 21 аймаг, нийслэлийн 500 орчим байгаль хамгаалагчдыг нэгтгэн ололт амжилтаа хэлэлцэн, салбарын бодлого, хөгжлийг тодорхойлж байгаагаа онцлогтой.