Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0.0-9.0 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Зүүнговьд 9.0мм, Хяргас, Тэс, Баруунтуруун сумдын нутгаар 8.0-8.4 мм, Увсын Малчин, Хөвсгөлийн Цагаан-Уул 7.0мм, Увсын Сагил, Тэс, Төв аймгийн Баянчандмань 5.0мм, бусад нутгаар 0.0-5.0 мм цас орсон байна.
Өнөөдөр буюу арваннэгдүгээр 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно.
Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Улз, Халх голын хөндийгөөр -26...-31 градус, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -20...-25 градус, Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -15...-20 градус, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -13...-18 градус, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр -9...-14 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...+4 градус дулаан, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.
Улаанбаатар орчмоор шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -21...-23 градус, бусад хэсгээр -18...-20 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.
Цаашид энэ сарын 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 27-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 26-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг сулрах боловч, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -19...-24 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.