"НҮБ-ын Залуу төлөөлөгч-Байгаль орчны манлайлал 2023" хөтөлбөрийн шилдэг оролцогч Г.Эрчиссаран Дубай хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн залуучуудын 18 дугаар бага хуралд эх орноо төлөөлөн оролцож байна. Тус хуралд 700 000 гаруй залуучууд дуу хоолойг нэгтгэн бодлогын зөвлөмж бичгийг баталж, олон улсын шийдвэр гаргагч нарт хүргэдгээрээ онцлог.
Г.Эрчиссаран нь аргал болон хаягдал хувцаснаас цаас гаргаж авдаг "Спек материалс" компанийн үүсгэн байгуулагч юм. Тэрбээр үргэлжлүүлэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 28 дугаар бага хуралд оролцоно.