Авто уралдаан зохион байгуулсан газарт нөхөн сэргээлт хийжээ
Тус сав газрын захиргааны томоохон голуудын нэг болох Ховд голын үндсэн цутгал болох Хонгио, Шураг голуудын эхэнд хээрийн хянан баталгаажуулах ажлыг Баян-Өлгий аймгийн Толбо, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд сумдын нутгаар хийж гүйцэтгэв.
2023-10-02
Авлига авахаас татгалзаж, цагдаа дууджээ
Дээрх этгээд нь цагдаагийн алба хаагчдад дугтуйтай мөнгөн дэвсгэрт буюу авлига өгөхийг завдсан үйлдлийг цагдаагийн мөрдөгч газар дээр нь баримтжууллаа.
2023-10-02
Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх уралдаан зарлажээ
Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх уралдаан зарлажээ.Тодруулбал, Улсын дээд шүүхийн Тамгын газраас "Монгол Улс дахь шүүхийн практик судлалын өнөөгийн байдал, чиг хандлага" эрдэм шинжилгээний бага хурлын хүрээнд "Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх уралдаан"-ыг зохион байгуулахаар болсон аж.
2023-10-02
Б.Махбалыг хугацаанаас нь өмнө суллажээ
ЗТХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-гийн амийг 2018 оны наймдугаар сарын 9-нд хөнөөсөн Б.Махбалд шүүхээс 11 жил хорих ял оноосон. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа Багануур дахь 427 дугаар хаалттай хорих ангид ялаа эдэлж байгаад өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй юм. Учир нь түүнийг “Хөгжлийн банкны” гэх хэрэгт яллагдагчаар татсан учраас хорих ангиас Цагдан хорих төв рүү шилжүүлсэн билээ. Тэгвэл түүнийг өчигдөр орой ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас сулласан байна.
2023-09-28
Жендерийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого, төлөвлөлтийн талаар танилцуулга
Жендерийн үндэсний хорооноос “Жендерийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”-г 10 дугаар сард Засгийн газрын хуралдаанд, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаатай холбогдуулан тайлангийн эхний хувилбарыг УУХҮЯ-ны жендэрийн салбар зөвлөлийн гишүүд болон бодлогын газруудад танилцууллаа.
2023-09-27
Цэц: Цэцийн гишүүнийг томилохдоо нээлттэй сонсгол хийх нь Үндсэн хууль зөрчсөн
Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах хуулийн зохицуулалт нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн гэж үзлээ. Мөн Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол хийх нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв.
2023-09-27
Улсын арслан Б.Бадарч допинг хэрэглэсэн нь батлагдсан гэв
Энэ жилийн Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн нэгээс допинг илэрсэн талаарх мэдээлэл өнгөрсөн наймдугаар сараас хойш дуулиан тариад буй билээ. Улсын арслан Б.Бадарч уг асуудалд нэр холбогдсон юм. Тэгвэл ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг өчигдөр эл асуудлаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн улсын арслан М.Бадарч допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь батлагдсан. Үндэсний их баяр наадам зохион байгуулах салбар хороо хуралдаж, уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэв. Хуулийн дагуу бол допинг хэрэглэсэн бөхийн цолыг хураадаг.
2023-09-27
Хүний эрхийн зөвлөлийн зөвлөмжүүдийн хэрэгжилтийг жил бүр тайлагнана
Үүний хүрээнд ерөнхий төлөвлөгөөнд тусгасан, эрхлэх асуудлын хүрээнд хамаарах арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх тухай нарийвчилсан төлөвлөгөө батлах аж. Мөн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг нь жил бүрийн арванхоёрдугаар сарын 20-ны дотор Гадаад харилцааны яаманд хүргүүлэхээр болжээ. Энэ тухай зөвлөмжийг сайд нар болон Засгийн газрын агентлаг, байгууллагын дарга нар, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн үндэсний комисст өгсөн байна.
2023-09-27
Хууль бус ан агнуурыг таслан зогсоов
Хууль бусаар ан амьтан агнахыг завдаж байсан 2 иргэний үйлдлийг таслан зогсоож, хууль бусаар ан амьтан агнасан 2 иргэнд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна.
2023-09-26