Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо. Учир нь иргэн Ж.Батмөнх УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалт, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн гомдсон байна. Үүний дагуу цэц Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг хянан хэлэлцэж эхэлсэн бөгөөд УИХ-аас томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганболд гишүүн ирсэнгүй. Тэрбээр Цэцийн дунд суудлын хуралдаан болох үеэр гадаадад томилолттой байх тул хуралдаанд оролцохгүйгээ албан бичгээр ирүүлжээ. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг 14.00 цагт танилцууллаа.
Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах хуулийн зохицуулалт нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн гэж үзлээ. Мөн Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол хийх нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв.
Харин ШЕЗ, ШСХ-ны шүүгч бус гишүүн, АТГ-ын дарга, дэд даргыг томилохдоо нэр дэвшигчийн сонсгол хийх нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзлээ.
Бэлтгэсэн Б.Уянга