Энэ жилийн Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн нэгээс допинг илэрсэн талаарх мэдээлэл өнгөрсөн наймдугаар сараас хойш дуулиан тариад буй билээ. Улсын арслан Б.Бадарч уг асуудалд нэр холбогдсон юм. Тэгвэл ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг өчигдөр эл асуудлаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн улсын арслан М.Бадарч допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь батлагдсан. Үндэсний их баяр наадам зохион байгуулах салбар хороо хуралдаж, уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэв. Хуулийн дагуу бол допинг хэрэглэсэн бөхийн цолыг хураадаг.