Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын энэ оны есдүгээр сарын 11-ний өдрийн нийт шүүгчдийн хуралдаанаар нэр бүхий арилжааны 9 банкны гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсний дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн энэ оны зургаадугаар сарын 13-ны өдрийн 221/МА2023/0392 дугаартай магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.
“Хасбанк” ХХК-ийн зүгээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн ногдуулсан 20 сая төгрөгийн торгуулийг төрийн сангийн холбогдох дансанд энэ оны есдүгээр сарын 25-ны өдөр төлсөн, зөрчлийн үр дагавар арилгах албан даалгаварт дурдсан арга хэмжээний хүрээнд хийгдэх ажиллагааг эхлүүлсэн талаар мэдэгдлээ.
Тэгвэл арилжааны банкууд Дээд шүүх хүртэл заргалдаад амжилт олоогүй. ШӨХТГ-ын байцаагчдын шийтгэвэр хууль зүйн үндэслэлтэй нь тодорхой болсон.