БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суух Ерөнхий консул Ш.Оргилтой хамт яллагдагчаар татагдаад байсан Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа А.Энхбат, Мэргэжлийн хяналтын газрын дарга, аймгийн ИТХ-ын төл өөл өгч Ж.Отгонхүү, өдгөө тус аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж буй, өмнө нь Цагдаагийн газрын Мөрд өн байцаах тасгийн дарга асан, дэд хурандаа С.Батжаргал, “Эко петролиум” ХХКийн захирал Г.Баттулга нарыг шүүхэд шилж үүлжээ. Бидний авсан мэдээллээр Ш.Оргил болон Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч А.Бямбадорж нарын үйлдлийг тусгаарласан гэнэ. Учир нь Ш.Оргил гадаадад Ерөнхий консулаар томилогдсон бол А.Бямбадорж нь Австрали руу гэр бүлээрээ явсан аж. Дээр нэр дурдсан албан тушаалтнууд улсын орлого болгосон дэрвэгэр жиргэрүүг Ш.Оргилын найз Г.Баттулгын “Эко петролиум” ХХК-д давуу байдал олгон худалдсан хэрэгт холбогдсон билээ. Цагдаагийн газрын дарга, хурандаа А.Энхбат, Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүү нар ажилтнуудынхаа хураасан дэрвэгэр жиргэр үүг хуулийг дагуу шийдвэрлэх ажлын хэсгийн гишүүн, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч А.Бямбадорж, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа С.Батжаргал нарт нөлөөлж, дээрх компанийг тендерт шалгаруулсан байдаг. Тус компани нь байгалийн ургамал түүж бэлтгэх зөвш өөрөл авсан аж ахуйн нэгж бөгөөд Ш.Оргилын дэмжлэгээр ийнхүү дэрвэгэр жиргэрүү худалдан борлуулах тендерт ялснаар орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгагдаж байгаа юм.