Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны хамтарсан Ажлын хэсэг “Ногоон автобустай холбоотой хэрэг” дээр ажиллаж байна. Өнгөрсөн шөнө Тэнүүн-Огоо компанийн захирал “Г” болон “Э”, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын “Т” болон “Б” нарын дөрвөн хүнийг түр саатуулан шалгаж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллэсэн.
Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас “...Төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд оролцохдоо ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлөн, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй...” гэх үндэслэлээр сэжигтнээр татагдсан А.Ганхуяг нарыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр буюу энэ оны аравдугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар