С.Гандэлгэр: Гэрийнхний таагүй харилцаанаас үүдэн хүүхэд эмтэрдэг, эвдэрдэг
Боловсролын тэргүүлэх зэрэгтэй багш С.Гандэлгэртэй ярилцлаа. Тэрбээр боловсролын байгууллагад 40 шахам жил ажиллаж, өнөөдөр ч олон сайхан шавь нар дундаа жаргаж яваа нэгэн. Өдгөө ES4 боловсролын төвд урилгаар багшилж, уламжлалт сэтгэлгээний онцлогийг орчин цагийн мэдрэмжтэй хослуулан сурагчдад эх хэл, монгол бичгийн хичээл зааж буй.
2024-08-29
Цахим дэлгүүрүүдэд хяналт хэрэгтэй
Сүүлийн жилүүдэд цахим дэлгүүрүүд олширч, хэрэглэгчдийнх нь хүрээ ч тэлж буй. Хичээл эхлэхээс өмнө хүүхдүүдийнхээ хувцсыг бэлдэхээр эцэг, эхчүүд томоохон худалдааны төвийг зорьдог. Энэ үед худалдааны төвүүдэд хүн зөрөх аргагүй болдог. Харин ноднин жилээс зах, худалдааны төвийг зорих иргэдийн тоо эрс буурсныг худалдаачид дурдаж байлаа.
2024-08-28
“Улаанбаатар бол Сөүл хотын жижигсгэсэн хувилбар”
Сошиал платформууд хөгжиж, цахим орон зай өргөжин тэлэхийн хэрээр холын хүнээс үг дуулах боломж нөхцөл ч нэмэгдээд байна. Харин бид тэр болгоныг анзаарч, анхаарч, тусгаж авч чадаж байгаа юу гэвэл чамлалттай. Тиймээс энэ удаагийн “Тэд бидний тухай” буландаа манай оронд аялсан жуулчид, тэр дундаа нийгмийн сүлжээнд нөлөө бүхий хүмүүс Монгол орон, монголчуудын талаар юу өгүүлснийг хүргэхийг зорилоо.
2024-08-28
Идэшний махны үнэ нэмэгдэх хандлагатай байна
Идэшний махны үнэ нэмэгдэх хандлагатай байгааг худалдаачид төдийгүй малчид ч ярих болжээ. Зах, худалдааны төвүүдээр өдгөө хонины мах кг нь 10 000-12 000, үхрийнх 14 000-15 000, адууных 10 мянга гаруй төгрөгийн үнэтэй байна.
2024-08-28
Дорнын эдийн засгийн чуулга уулзалт болон эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны боломжууд
Зарим хэвлэлд мэдээлснээр “манай улс цахилгаан эрчим хүчний хомсдолд үе үе орж, цахилгааны эх үүсвэрүүд нь ачааллаа дийлэхгүйд хүрээд байгаа”. Өнгөрсөн жил Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр бид хөршүүдтэйгээ эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэтийн төлөвийн талаар ярилцсан. 2023 онд Оросын “Интер-РАО-Экспорт”-ын ерөнхий захирал Максим Сергеев "бид энэ төслийн стратегийн түншээс гадна эрчим хүчний системийг хөгжүүлэх цогц төлөвлөгөөг санал болгож байна, мөн бид өөр хэд хэдэн төслийг хамтран хэрэгжүүлэх боломжтой, тэр тундаа “ДЦС-3” бол хэрэгжих боломжтой төсөл гэж үзэж байна” гэв.
2024-08-27
Эрчим хүчний салбарын шинэчлэлийн талаар танилцуулав
Эрчим хүчний салбарын шинэчлэл, өөрчлөлтийн талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан Дэд хорооны дарга Т.Доржханд Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
2024-08-21
Аж үйлдвэрийн салбарын орлого 15.7 хувиар өсөв
Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 3.7 их наяд төгрөг болжээ. Үүнээс 3.2 их наяд төгрөгийн ажлыг нь дотоодын, 290.8 тэрбум төгрөгийнхийг нь гадаадын барилгын компани гүйцэтгэсэн байна. Дотоодын компаниудын ажлын гүйцэтгэлийг аймгаар нь ангилбал Өмнөговь 625.7, Дорноговь 179, Дархан-Уул 122.1, Орхон 100.6 тэрбум төгрөг байгаа нь нийт дүнгийн 59.6 хувийг эзэлж буй гэнэ.
2024-08-19
Мөнгөний нийлүүлэлт 30.6 хувиар өсжээ
Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний долоон сард урьдчилсан гүйцэтгэлээр 17.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 4.7 их наяд төгрөгөөр буюу 36.5 хувиар өсжээ. Харин тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 35.3 хувиар өсөн 16.8 их наяд төгрөг болсон байна.
2024-08-17
Хичээлийн бэлтгэлээ хэмнэлттэй хийх 3 зөвлөмж
Шинэ хичээлийн жилийн нээлт дөхсөн энэ цаг үеэс бүх шатны боловсролын байгууллагын багш ажилтнууд болон цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд, сурагчид, оюутан судлаачид эрдмийн их аяны бэлтгэлээ эхэлдэг билээ.
2024-08-16
Орон сууцын үнэ 12.8 хувиар өсжээ
Долоодугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцын үнэ өмнөх оны мөн үеийнхээс 12.8, өнгөрөгч сарынхаас 1.4 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Шинэ орон сууцын үнэ 2023 оны долоодугаар сарынхаас 10.8, хуучных нь 14.5 хувиар өссөн дүн гарчээ. Бүсчлэлээр нь ангилбал шинэ орон сууцын нэг ам метр талбайн үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.3, Хан-Уулд 4.19, Баянзүрхэд 4.02 сая төгрөгт хүрсэн бол Сонгинохайрханд хамгийн хямд буюу 2.9 сая төгрөг байна
2024-08-15
Худалдааны салбарын орлого 35.7 хувиар өслөө
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний хагаст 36.1 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 9.4 их наяд төгрөгөөр буюу 35.7 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Үүний 21.6 хувь нь хүнсний бүтээгдэхүүний, 78.4 хувь нь хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалтын орлого аж. Нийт орлогын 46.4 хувийг бөөний, 53.6 хувийг жижиглэн худалдаанаас төвлөрүүлжээ.
2024-08-14