Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний долоон сард урьдчилсан гүйцэтгэлээр 17.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 4.7 их наяд төгрөгөөр буюу 36.5 хувиар өсжээ. Харин тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 35.3 хувиар өсөн 16.8 их наяд төгрөг болсон байна.
Татварын орлого өнгөрөгч оны үзүүлэлтээс 36.2 хувиар өсөж 15.8 их наяд төгрөгт хүрэхэд орлогын албан татвар 2.3 их наяд, онцгой албан татварынх 176.7, нэмэгдсэн өртгийнх 737.7, нийгмийн даатгалынх 385.7, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийнх 255.9, гадаад үйл ажиллагааны орлого 181.1 тэрбумаар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэн төлөгдөх зээлийн хэмжээ энэ хугацаанд 15.3 их наяд төгрөгт хүрсэн нь 2023 оны мөн үеийнхээс 37.8 хувиар өссөн дүн гэнэ. Долоодугаар сарын эцсийн байдлаар мөнгөний нийлүүлэлт 41.8 их наяд төгрөг болжээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 30.6 хувиар өссөн дүн юм байна. Мөнгөний нийлүүлэлт өсөхөд төгрөгийн хадгаламж 5.6, харилцах дансных 3.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Бэлтгэсэн Н.Мишээл