Төлбөрийн өртэй айл өрх, аж ахуйн нэгжүүдийг өөртөө болон цахилгаан эрчим хүчээр хангагч компанид хүндрэл учруулалгүйгээр хэрэглэсэн цахилгааны төлбөрөө яаралтай төлөхийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниас анхаарууллаа.
Эрчим хүчний салбарын тасралтгүй ажиллагааг хангахын тулд тус байгууллагаас өр авлагыг бууруулах ажлыг эрчимтэй явуулж эхэлсэн гэнэ. Үүний хүрээнд тухайн цахилгаан хэрэглэгч нь нэг сарын төлбөрөө төлөөгүй бол гэрээнд заасан хугацаанд хэрэглээг нь хязгаарлах нь. Тэгвэл хоёроос дээш сарын төлбөрийн өртэй бол хугацаа харгалзахгүйгээр хэрэглээг нь түдгэлзүүлэхээр болжээ.
У.СҮРЭН