Шинэ хичээлийн жилийн нээлт дөхсөн энэ цаг үеэс бүх шатны боловсролын байгууллагын багш ажилтнууд болон цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд, сурагчид, оюутан судлаачид эрдмийн их аяны бэлтгэлээ эхэлдэг билээ. Багш ажилтан удирдлагууд сургалтын орчин, хэрэглэгдэхүүн зэргээ бэлтгэхэд санаа тавин өөрсдийн хувийн бэлтгэлээ умартдаг бол эцэг эхчүүд ч үр хүүхдээ сурах хөгжих нөхцөл бололцоог бүрдүүлэхээр цаг зав, мөнгө төгрөг зарцуулдаг. Ялангуяа анх удаа цэцэрлэг, дунд сургууль, их сургуульд элсэн орох гэж буй хүүхдүүдтэй эцэг эх, асран хамгаалагчдын сэтгэл нь хөдлөн үр хүүхдийнхээ “бэлэн байдлыг” бусдын жишгээр хангахаар хүчин чармайлт гаргадаг. Зарим нь “бодлогогүй” худалдан авалт хийж, сарын төсвөө хэтрүүлэх, тэр ч бүү хэл шүүгээ, өрөөний буланд “хэвтэх” хэрэглэхгүй зүйлсийн тоо нэмдэг нь нууц биш. Тэгвэл хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг ухаалаг хэмнэлттэй хийх энгийн зөвлөмжийг хүргэе.
Төлөвлөлт хийх
- Асран хамгаалагч таны гар утсаар эсхүл телевизийн дэлгэцээр цаг минут тутам урсах бусдын худалдан авалт, хичээлийн бэлтгэлд автахаас өмнө боловсролын байгууллагаас гаргасан бэлтгэл хангах жагсаалтыг судлан тэдгээрээс танай гэрт аль хэдийнээ байгаа эсэхийг хянаарай.
- Ингээд зав гарган хүүхэдтэйгээ ярилцан зөвшилцөж, тэдний сонирхол, байр суурийг сонсоод нэгдсэн жагсаалттай болох нь чухал юм.
- Шоппинг жагсаалтаа аваад шууд эхний дэлгүүр зүглэх гэж яарч байвал түр азнаарай. Одоо таны гар утас хэрэг болно. Та фэйсбүүк эсхүл инстаграм сүлжээнд хайлт хийн хямдрал, урамшуулал буцаан олголтын судалгаа, тооцоолол, харьцуулалт хийвэл бүр сайн. Жишээлбэл нэр бүхий дэлгүүр бичиг хэрэгсэл 10% хямдруулахаар зарласан байвал бодит хэмнэлт хэд болохыг тооцоолоод бонус картын хямдрал өгөх эсэх, тэр ч бүү хэл аль төлбөрийн картаар тооцоо хийвэл хэмнэлттэй байх зэргийг харна гэсэн үг. Уг судалгаан дээр үндэслэн төсөв зохионо. Ингээд та төлөвлөж дууслаа. Баяр хүргэе.
Худалдан авалт хийх
- Та болоод таны оюутан, сурагч хамтдаа дэлгүүр, худалдааны төвүүдээр биечлэн явж, эсхүл онлайн шоп хэсэж сэтгэлд нийцсэн худалдан авах зүйлсийн сонголттой боллоо. Их ажлын ард гарлаа шүү.
- Тэгвэл тухайн дэлгүүр худалдааны төв ямар нэг хямдрал урамшууллыг дангаар болон хамтарсан байдлаар зарласан эсэхийг худалдааны зөвлөхөөс давхар нягтлаарай. Тухайлбал, ХААН Банкнаас 2024 оны 8-р сарын 15-наас 9-р сарын 15-ны өдрийг дуусах хүртэл нэр бүхий карт болон DiGi Pay аппликэйшнээр худалдан авалт хийвэл 20%-ийн буцаан олголт авах урамшуулал зарлаад байна. K карт болон Багш картаа DiGi Pay аппликэйшнд холбоод нэр бүхий 10 картаар үйлчлэгч байгууллагад DiGi Pay-ээр төлбөрөө хийвэл 20% буцаан олголт өгөх юм. Мөн эдгээр 10 худалдаа үйлчилгээний байгууллагад Teen картаараа ХААН банкны ПОС дээр худалдан авалт хийвэл үнийн дүнгийн 20% -ийг буцаан авах нь ээ. Та 20%-ийн буцаан олголт авах боломжтой газруудтай нийтлэлийн төгсгөл хэсэгт дэлгэрэнгүй танилцаарай.
- Худалдан авалт хийхдээ анх гаргасан жагсаалттайгаа тулгаж, сонголтгүй байвал орлуулах хувилбарыг бодолцоход зүгээр. Жагсаалтад байгаа зүйлсээ бүрдүүлсэн бол таны зорилго биеллээ. Өөртөө болоод хүүхдэдээ талархан урам өгөөрэй.
Дүгнэх
- Хичээлийн бэлтгэлээ хийж дуусаад нийтдээ хэдэн төгрөгийн зардал гарсан, төсөвт багтсан эсэхээ дүгнэнэ. Мөн бодитоор хэмнэж чадсан дүнгээ мэдвэл танд дараагийн удаа хөнгөлөлт урамшуулал авах хөшүүрэг болно. Түүнчлэн орж ирэх орлогоо ч тооцно. Жишээлбэл, та ХААН Банкнаас зарласан 20%-ийн буцаан олголттой дэлгүүр, үйлчилгээний төвөөр нэр бүхий картаар төлбөрөө хийсэн бол 2024 оны 9-р сарын 19-нд буцаан олголт нь таны дансанд шилжиж орох юм.
- Хичээлийн шинэ жилээс эхлэн хамтдаа оюунаа цэнэглэх, хөгжин урагшлах найз нөхөд, багш нартайгаа насан туршийн дурсамж бүтээх нэгэн шинэ аялал эхэлнэ. Та бүгдийн одоо хийсэн бэлтгэл, худалдан авалтын үр өгөөж, хэмнэлтийг ирэх намар, өвөл, хаврын турш бодитоор дүгнэх юм.
20% буцаан олголт
2024 оны 8-р сарын 15-наас 9-р сарын 15-ны өдрийг дуустал Digi Pay аппликэйшнд холбосон К карт, Багш карт болон биет TEEN картаараа дараах газруудад худалдан авалт хийгээд 20% буцаан олголт авах боломжтой.
- Converse Mongolia дэлгүүр
- Vans Mongolia дэлгүүр
- Fjällräven Mongolia
- Carrefour сүлжээ
- Сансар сүлжээ
- Аз хур номын дэлгүүр
- Өргөө кино театр
- BNG chicken beer
- Taily Weijl Ulaanbaatar
- Belchika dessert
Буцаан олголтыг 2024 оны 9-р сарын 19-нд гүйлгээ хийсэн картын данс руу шилжүүлнэ.
Буцаан олголтын хэмжээ: Нэг харилцагчид олгох дээд дүн 100,000₮, доод дүн 10,000₮
Хэрхэн Digi Pay аппликэйшнд холбосон К карт болон Багш картаар гүйлгээ хийх вэ?
Төлбөр төлөх үедээ Digi Pay аппликэйшний QR цэсээ нээгээд дэлгэцийн доод хэсэгт харагдах “Төлөх карт” хэсгээс Багш карт, эсвэл К картаа сонгон төлбөрөө төлнө. Хэрэв та эдгээр картыг авах бол өөрт ойр байрлах салбарт хандан захиалаад үнэгүй хүргүүлээрэй. Картын дэлгэрэнгүй мэдээллийг https://bit.ly/Digi_Pay дарж хараарай.
Digi Pay аппликэйшн татах QR код
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк