Санхүүгийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээнд тооцогддог “Frontier fintech summit-2024” ирэх сарын 26-нд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд болох юм. Монголын финтекийн холбооноос дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй тус арга хэмжээнд АНУ, Япон, Тайвань зэрэг орны мэргэжилтэн ирэх бөгөөд финтекийн салбарын гол оролцогч, төлөөлөгчид уулзалдаж туршлага солилцон, бодит жишээ, баримтын талаар хэлэлцэх гэнэ.
Энэ онд тус холбоо нь Азийн финтекийн нэгдэл болон дижитал санхүүгийн холбоонд хүндэт гишүүнээр элсэж гадаад харилцаагаа тэлжээ. Угхолбоо нь олон нийтэд мэдээлэл түгээх, хууль, эрх зүйн таатай орчныг бий болгох замаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийг дэмжиж, хөгжүүлэх зорилготой аж. “Голомт” банк, “Ард” санхүүгийн нэгдэл, “Таванбогд финанс”, “ЛэндМН” банк бус санхүүгийн байгууллага зэрэг томоохон аж ахуйн нэгж уг холбооны гишүүнээр нэгджээ.
Өнгөрсөн жилийн арга хэмжээнд дэлхий нийтийн финтекийн салбарт тренд болж байгаа дижитал төлбөр тооцоо, ногоон финтек, блокчэйн, криптовалют, мэдээллийн аюулгүй байдал гэх зэрэгсэдвийг хөндсөн аж.
Ташрамд дурдахад, энэ арга хэмжээ нь салбарын манлайлагч, удирдагчдын туршлагаас суралцах, бизнесээ өргөтгөх сонирхолтой хүн бүхэнд нээлттэй юм байна.