Дэлхийн зах зээл дээр алтны үнэ тасралтгүй өссөөр нэг унц нь 2500 ам.долларыг давж шинжээчдийн таамаглаж байгаагаар тун удалгүй 2700 ам.долларт хүрэх төлөвтэй байна. Алтны үнийн өсөлтийн гол шалтгааныг АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээбууруулах хүлээлт үүссэнтэй холбон тайлбарлаж байгаа юм. Томоохон худалдан авагч Төв банкуудын алт худалдан авалтын хэмжээ эхний хагас жилийн байдлаар 483.3 тоннд хүрсэн бөгөөд энэ тоо оны төгсгөл хүртэл өсөхөөр байна. Монголбанкны хувьд өчигдрийн байдлаар нэг гр алт 270 932.34 төгрөгт хүрч, худалдан авсан үнэт металлын хэмжээ 2024 оны зургаадугаар сард 1.6 тонн, оны эхнээс өссөн дүнгээр 7.8 тонн болсонгэж мэдээлжээ.