Долоодугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцын үнэ өмнөх оны мөн үеийнхээс 12.8, өнгөрөгч сарынхаас 1.4 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Шинэ орон сууцын үнэ 2023 оны долоодугаар сарынхаас 10.8, хуучных нь 14.5 хувиар өссөн дүн гарчээ. Бүсчлэлээр нь ангилбал шинэ орон сууцын нэг ам метр талбайн үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.3, Хан-Уулд 4.19, Баянзүрхэд 4.02 сая төгрөгт хүрсэн бол Сонгинохайрханд хамгийн хямд буюу 2.9 сая төгрөг байна. Харин хуучин сууц Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уулд хамгийн үнэтэй буюу ам метр нь 4.3-4.69, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрхэд хямд буюу 2.8-3.6 сая төгрөгийн ханштай буй аж. Эдгээрийг дундажлан тооцвол шинэ байрны ам метр талбайн үнэ нийслэлд 4.1, хуучных нь 3.9 сая төгрөг байна.
Бэлтгэсэн Н.Мишээл