2023 оны төсвийн гүйцэтгэлд аудит хийв
Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу Үндэсний аудитын газраас 2024 оны №1219 тоот албан бичгээр Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны нэгтгэсэн санхүүгийн тайлан болон төсвийн гүйцэтгэлд аудит хийж, “Өөрчлөлтгүй” хэмээх дүгнэлт гарчээ.
2024-05-14
Олон төрөлт чингэлэг тээврийн ухаалаг систем нэвтрүүлэв
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор “Олон төрөлт чингэлэг тээврийн ухаалаг систем нэвтрүүлэх төсөл” Ханги боомтод хэрэгжиж байгаа талаар Гаалийн байгууллагаас мэдээллээ. Тус төслийн хүрээнд экспортын тээврийн үйл ажиллагааг эхлүүлж, 50 тээврийн хэрэгслээр нийт 5,911.56 тн нүүрсний экспорт хийгдэв.
2024-05-12
МХБ-ийн арилжаагаар 18 компанийн хувьцааны ханш өсжээ
2024 оны тавдугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 291 804 718 төгрөгийн үнийн дүн бүхий 714 224 ширхэг хувьцаа арилжаалагдлаа. Үүнээс 18 компанийн хувьцааны ханш нэмэгдэж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
2024-05-11
Бага оврын онгоц нэг цаг түрээслэх дундаж үнэ 1650-1800 ам.доллар байна
Монгол Улсын хэмжээнд гадаад, дотоодод нислэг үйлддэг 50 гаруй агаарын хөлөг буйгаас 30-аад нь ерөнхий зориулалтынх буюу бага оврын онгоц гэнэ. Үүний тав нь ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвийн дэргэдэх “Mongolian airways cargo” компанид харьяалагддаг бол бусад нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийнх аж. Ерөнхий зориулалтын буюу хуваарьт бус, захиалгат нислэгийг өдгөө манай улсад “Скай жет”, “Геосан”, “Тэнгэрийн улаач шинэ”, “Мөнх трэйвэл”, “Хүннү эйр”, “Опен скай” зэрэг компани тогтмол үйлдэж байгааг Иргэний нисэхийн үндэсний төвийн мэргэжилтнүүд хэллээ.
2024-05-10
Инфляц 6.4 хувиар өсжээ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буюу инфляцын түвшин дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх жилийн мөн үеийнхээс 6.4, оны эцсийнхээс 3.3, өнгөрөгч сарынхаас 0.8 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Хангайн бүсэд хүнсний бүлгийн үнэ 12.3, барааных 8.4, баруун бүсэд үйлчилгээнийх 7.2 хувир өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Энэ хугацаанд хүнсний барааны бүлгийн үнэ улсын хэмжээнд 8.6, хүнсний бусынх 5.5, барааны бүлгийн үнэ 6.4, үйлчилгээнийх 6.6 хувиар өссөн байна.
2024-05-10
Өмнөд монголчууд эрчимжсэн мал аж ахуйг техник, технологийн хөгжилтэй ээнэгшүүлж байна
Бидний мах цусны тасархай өмнөд монголчууд их гүрний хөгжлийн үр шимээс хүртэж, мал аж ахуйгаа эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Тэд бидний олон жил ярьсан ч хийж, хэрэгжүүлээгүй байгаа фермээс ашиг хүртэж сууна. “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэл-Шааньси, Өвөр Монголоор аялахуй” нэрийн дор Монголын сэтгүүлчдийг тус улсын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун үзэмчин, Авга хошууны малчид, фермерүүд мал аж ахуйгаа хэрхэн өсгөж, ашиг шимийг нь хүртэж буйг, ган гачиг, зуд турхан болж, өвс бэлчээр хомсодсон үед яаж тэжээж байгааг, өнөө цагт ашиглах болсон орчин үеийн техник, технологи, тоног төхөөрөмжөөр төрөөс хангадаг талаараа танилцуулсан юм.
2024-05-09
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг байгуулснаар гаалийн татвараас чөлөөлөх боломжтой
Эдийн засаг, хөгжлийн яам, Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн Танхим, Хөрөнгө оруулалт, худалдааны газар хамтран “Эдийн засгийн түншлэлийн болон Чөлөөт худалдааны хэлэлцээр дэх Бизнес эрхлэгчдийн оролцоо” нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгээр Монгол Улсын Засгийн газраас худалдааны гарцыг тэлэх, үндэсний үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлэх зорилгоор БНСУ-тай байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, ЕАЭЗХ-той байгуулах Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн ач холбогдол, явцыг дэлгэрэнгүй танилцуулжээ.
2024-05-09
Хуримтлалын сангийн данс нээгдлээ
Улсын хэмжээнд энэ оны тавдугаар сарын 1-ний байдлаар нийт 20.1 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ өгсний 3520 нь орон нутагт, үлдсэн 16 531 нь Улаанбаатарт байна. Он гарснаас хойш эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд 300 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2600 гаруй иргэнд олгожээ.
2024-05-09
Улсын хэмжээнд 10.5 сая тонн ачаа тээвэрлэжээ
Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2024 оны дөрөвдүгээр сард 10.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 25.7 хувиар өссөн байна. Харин өссөн дүнгээр буюу эхний дөрвөн сард 38.9 сая тонн ачаа тээсэн нь өмнөх онтой харьцуулахад 20.9 хувиар нэмэгджээ.
2024-05-09
“Алибаба” Монгол дахь бизнесийн хүрээгээ тэлж байна
“Алибаба” групп Монголын технологийн ShoppyHub.mn сайттай хамтран 1688.com худалдааны сүлжээний бүтээгдэхүүнүүдийг санал болгодог аж. Тодруулбал, Алибаба дотооддоо хэрэглэгчдийн сэтгэлгээ сул байгаа энэ үед гадаад дахь цахим худалдааны үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Хятадын цахим худалдааны аварга том компанийн бөөний зах зээл болох 1688.com нь орон нутгийн технологийн групп Intelmind-тэй нэгдэж, шинэ бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөсөн. Ингэснээр “Алибаба” групп Монгол дахь бизнесийн хүрээгээ тэлж байна.
2024-05-08