Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2024 оны дөрөвдүгээр сард 10.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 25.7 хувиар өссөн байна. Харин өссөн дүнгээр буюу эхний дөрвөн сард 38.9 сая тонн ачаа тээсэн нь өмнөх онтой харьцуулахад 20.9 хувиар нэмэгджээ. Авто тээврээр 13.9 сая зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 6.7, агаарын тээврээр нийт 138.7 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 34.3 хувиар өссөн.
Монгол Улсын авто замын боомтоор дээрх хугацаанд нийт 73 198 ачаатай тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. Үүнээс 11 222 тээврийн хэрэгсэл орсон нь өмнөх оны мөн үеэс 31.1, 61 976 тээврийн хэрэгсэл гарсан нь өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар тус тус нэмэгдэв.
Эх сурвалж: ЗТХЯ