2024 оны тавдугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 265 511 869 төгрөгийн үнийн дүн бүхий 955 992 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсжээ. Харин 21 компанийн хувьцааны ханш буурсан бол зургаан компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс Монгол нэхмэл ХК (MNH +14.98%), Монноос ХК (MNS +14.98%), Жуулчин дюти фрий ХК (SUL +14.75%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улаансан ХК (UNS -15.00%), Хөх ган ХК (HGN -12.39%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -6.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 53 721 ширхэг нэгж эрх 41 757 800 төгрөгөөр,
- Хөрөнгөөр баталгаажсан 1 ширхэг үнэт цаас 99 900 төгрөгөөр,
- Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 378 ширхэг бонд 37 800 000 төгрөгөөр тус тус арилжигдлаа.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
- "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22 272 000 юань буюу 10 410 378 240 төгрөгөөр
- "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 3 багц 9450 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 595 350 ам.доллар буюу 2 013 217 700 төгрөгөөр,
- "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11 008 000 юань буюу 5 145 359 360 төгрөгөөр,
- "Тавантолгой" ХК-ийн 8 багц 51 200 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 8 089 600 ам.доллар буюу 27 355 548 672 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Тус өдөр нийт 45 780 469 276 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. ТOП-20 индекс 0.66 хувиар нэмэгдэж, 42 731.22 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10 964 807 937 290 төгрөг боллоо.