Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар бодлогын хүүг нэг нэгж хувиар буурууллаа. Эдийн засаг, банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв эрсдэлийг харгалзан бодлогын хүүг бууруулах шийдвэрт хүрсэн гэдгээ Монголбанкнаас мэдээлэв. Дээрх шийдвэр нь дунд хугацаанд инфляцыг зорилтот түвшинд тогтворжуулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нийцэх аж.
Жилийн инфляц дөрөвдүгээр сард улсын хэмжээнд 6.4, Улаанбаатар хотод 6.1 хувьтай гарчээ. Цалин, тэтгэврийн өсөлт төсөв, түүнтэй адилтгах санхүүжилт нь инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Гэвч дээрх нөлөө хүлээлтээс бага байгаа учраас инфляцын богино хугацааны төсөөллөө бууруулжээ.