2024 оны тавдугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 291 804 718 төгрөгийн үнийн дүн бүхий 714 224 ширхэг хувьцаа арилжаалагдлаа. Үүнээс 18 компанийн хувьцааны ханш нэмэгдэж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Жуулчин дюти фрий ХК (SUL +14.96%), Монгол шуудан ХК (MNP +3.86%), Инвескор ББСБ ХК (INV +2.53%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хай би ойл ХК (HBO -7.34%), Ар баянхангай ХК (ABH -5.98%), Монноос ХК (MNS -4.85%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн тус өдрийн үнэт цаасны арилжаагаар:
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 29 803 ширхэг нэгж эрх 25 430 102 төгрөгөөр,
- Хөрөнгөөр баталгаажсан 39 ширхэг үнэт цаас 1 950 000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
- "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19 200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23 040 000 юань буюу 10 782 489 600 төгрөгөөр,
- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 50 багц 320 000 тонн эрчим хүчний нүүрс (Битумт, үл барьцалдах) 17 600 000 ам.доллар буюу 59 514 224 000 төгрөгөөр,
- "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25 600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11 264 000 юань буюу 5 271 439 360 төгрөгөөр,
- "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 4 багц 12 600 тонн 58 хувийн агууламжтай төмрийн баяжмал 768 600 ам.доллар буюу 2 599 013 214 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 78 486 350 994 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. ТOП-20 индекс 0.21 хувиар өсөж, 42 991.12 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10 988 185 022 802 төгрөг боллоо.