Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн салбарт ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилт дэвшүүлж, нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд “Изинис Эйрвэйз” ХХК 2024 оны зургадугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Мөн Хонгконг, Бусан, Чонжу чиглэлд 2024 оны зургадугаар сарын сүүлчээр хуваарьт нислэг эхлүүлэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: ЗТХЯ