Монголчуудын үнэт зүйлсийг дэлхийн хэвлэлүүд сурталчилна
Монголчууд бидний үнэт зүйл болсон он цагийн туршид уламжлагдан ирсэн соёлын биет бус өв, өвлөн уламжлагч нараа хүүхэд залуусдаа ойртуулах, сурталчлан таниулах, өвлөн уламжлуулах зорилгын хүрээнд “Нүүдэлчин-2023”-ыг наймдугаар сарын 18-20-ны өдрүүдэд Налайх дүүрэгт зохион байгуулна.
2023-08-03
Сяньбигийн түүхэнд байгаагүй томоохон олдворууд илрүүлжээ
С яньбигийн үеийн язгууртны бунхант булшны малтлагаас түүхэнд урьд хожид байгаагүй томоохон олдворууд илрүүлжээ. Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн доктор, дэд профессор Т.Идэрхангайгаар ахлуулсан 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг уг малтлагыг хийсэн байна. Тэрбээр анх 2019 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Говил уулын баруун бэлд олон тооны оршуулгын дурсгал байгааг агаарын зургийн аргаар олж тогтоон, бүртгэн баримтжуулсан аж. Улмаар 2021 оноос тус аймгийн ЗДТГ-ын санхүүжилтээр малтлага, судалгааны ажил хийж эхэлснээр Сяньбигийн үеийн дурсгал болохыг тогтоожээ.
2023-08-02
“Төв түмний айрагны баяр” болж, шилдгүүдээ шалгарууллаа
Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын хүрээнд айрагны соёл уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, суртачилан таниулах, айрагны баярыг аялал жуулчлалын эвент арга хэмжээ болгон хөгжүүлэх зориолгоор “ТӨВ ТҮМНИЙ АЙРАГНЫ БАЯР” наадмыг зохион байгуулж шилдэгүүддээ тодрууллаа.
2023-07-28
Төв аймгийн уран бүтээлчдийн тусгай үзэсгэлэнг дэлгэжээ
Монголын Уран Зургийн Галерей нь Төв аймаг байгуулагдсан түүхэн ойг тохиолдуулан Төв аймгийн музейтэй хамтран аймгаас төрөн гарсан зураач, уран бүтээлчдийн сор бүтээлийн “ТӨВ АЙМГИЙН УРАН БҮТЭЭЛЧИД” тусгай үзэсгэлэнг дэлгэн толилуулж байна.
2023-07-28
Сэцэн ханы ордон музейн гадна талбайг тохижууллаа
Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж, хамгаалах зорилготой “Өв эрдэнэ” хөтөлбөрийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Тэгвэл энэхүү хөтөлбөрийн хүрээнд Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв хамтран Хэнтий аймгийн Чингис хотын төвд байрлах Сэцэн Ханы Ордны гадна талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж, өнөөдөр нээлтээ хийлээ.
2023-07-27
Даншиг наадмийн үеэр үндэсний болон өвөр монгол, буриад бөхийн барилдаан болно
Монголын үндэсний бөхийн холбооноос "Даншиг наадам-Хүрээ цам"-ын үеэр үндэсний болон өвөр монгол, буриад бөхийн барилдаан зохион байгуулахаар болжээ. "Даншиг наадам-Хүрээ цам"-ын бөхийн барилдаан наймдугаар сарын 5-6-ны өдрүүдэд Хүй долоон худагт болох бөгөөд энэ жил үндэсний бөхийн барилдаанд 256, өвөр монгол, буриад бөхийн барилдаанд тус бүр 64 бөх барилдуулахаар төлөвлөжээ.
2023-07-26
Аргалантад морьтой циркчид тоглож байна
Морьтой циркчдийн “Чүрэ андури” тоглолт “Сэртэн морьтон” цогцолборт энэ сарын 31 хүртэл өдөр бүр 14.00, 17.00 цагт болж буй аж. Уг цогцолбор нь Төв аймгийн Аргалант сумын I багийн нутагт, Хустайн нуруу, Молцог элсний ард, Сэртэн уулын баруун талд байрладаг юм байна. Тэд монголчуудын ахуй, амьдралын хэв маяг, хүн, байгалийн шүтэлцээ, ан ав, дайтах ур чадвар, урлаг, урлахуйн соёлын талаар циркчилсэн тоглолтоор үзүүлдгээрээ онцлогтой. Уран бүтээлчид энэзун “Чүрэандури” хэмээх домогчилсон зохиолын хүрээнд алтай ятгаас сэдэвчилсэн үзүүлбэр толилуулж байгаа гэнэ. Суудлын тоо 2500, тасалбарын үнэ49-150 мянган төгрөг аж. Харин 0-8 насны хүүхдэд үнэ төлбөргүй үйлчилдэг юм билээ.
2023-07-25
“Харвуул их наадам”-д Өвөрмонгол, Тува харваачдын төлөөлөл оролцжээ
Монгол түмний эрийн гурван наадмын нэгэн төрөл, үндэсний өв соёлын илэрхийлэл сур харвааг эртнээс нааш эсгий туургатан, олон ястан, угсаатны дунд түгэн дэлгэрсэн уламжлалт хэв шинжээр нь сэргээн хөгжүүлэх зорилготой “Харвуул их наадам” хоёр дахь удаагаа зохион байгуулагдлаа.
2023-07-22