Алтан овооны тэнгэрийг тайх төрийн тахилга наймдугаар сарын 4-6-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болно. Төрийн их тахилгын үйл ажиллагаанд төсвөөс 485 гаруй сая, хандивлагчдын нийлсэн нэг тэрбум орчим төгрөг зарцуулагдахаар төлөвлөжээ. Мөн тахилга наадмын үеэр 30 гаруй мянган хүн Дарьганга суманд ирнэ гэж тооцоолоод байна. Зочид төлөөлөгчдөд зориулан 100 гэр барьж, 50 ширхэг био 00 байршуулах юм. Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүд, 200 гаруй зочин Алтан овооны тэнгэрийг тайх төрийн тахилгад урилгаар оролцохыг аймгийн ЗДТГ мэдээллээ. Мөн Алтан овоог 2004 оноос төрийн тахилгат болгож, их тахилгын үеэр эрийн гурван наадмыг бэсрэг хэлбэрээр хийдэг уламжлал тогтсон байна.