Үндэсний их сурын харваанд 360 эрэгтэй харваач цэц мэргэнээ сорьж, эдгээр харваачдын тэргүүн магнай Говь-Алтай аймгаас тодорсон. Тодруулбал, Хантайшир зурхай, Аймгийн мэргэн, Спортын мастер С.Сүрэнжав аймгийнхаа 100 жилийн ойд том бэлэг барьж, Монгол Улсын Мэргэн цолыг наадмаар хүртсэн. Түүний нөр их хөдөлмөрийг нутгийн зон олон нь үнэлж, Алтай нутгийн зөвлөлөөс хоёр өрөө байр, Говь-Алтай аймгаас азарга адуу, 20 сая төгрөгөөр урамшуулсан байна. Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмаар дээрх шагналыг гардуулан өгчээ.