Монголын Уран Зургийн Галерей нь Төв аймаг байгуулагдсан түүхэн ойг тохиолдуулан Төв аймгийн музейтэй хамтран аймгаас төрөн гарсан зураач, уран бүтээлчдийн сор бүтээлийн “ТӨВ АЙМГИЙН УРАН БҮТЭЭЛЧИД” тусгай үзэсгэлэнг дэлгэн толилуулж байна.
Тусгай үзэсгэлэнд Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй Төв аймгийн уран бүтээлчдийн 30 орчим бүтээлүүдийг дэлгэжээ. Үзэсгэлэн Төв аймгийн музейд долдугаар сарын 31-ний өдрийг дуустал 09:00-18:00 цагийн хооронд үзэгчдийн хүртээл болж байна.
Үзэсгэлэнгийн нээлтэд Төв аймгийн орлогч дарга Г.Сурмаа, Аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, Төв аймгийн музейн захирал Б.Сүхбаатар, Монголын уран зургийн галерейн захирал Б. Сарантуяа нар оролцлоо.